Нүүр хуудас ШИНЭ МЭДЭЭ ЭНЭ ОНД НИЙСЛЭЛИЙН НУТГИЙН ЗАХИРГААНЫ ЗАРИМ БАЙГУУЛЛАГУУДЫН ҮЙЛЧИЛГЭЭ ЦАХИМ ХЭЛБЭРТ ШИЛЖИНЭ

ЭНЭ ОНД НИЙСЛЭЛИЙН НУТГИЙН ЗАХИРГААНЫ ЗАРИМ БАЙГУУЛЛАГУУДЫН ҮЙЛЧИЛГЭЭ ЦАХИМ ХЭЛБЭРТ ШИЛЖИНЭ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагаас иргэн, хуулийн этгээдэд үзүүлж буй төрийн зарим үйлчилгээг онлайн хэлбэрт шилжүүлэх тухай” А/718  дугаар захирамж гаргалаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Том төрөөс – Ухаалаг төр рүү” санаачилга, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан “Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас иргэн, хуулийн этгээдэд үзүүлж байгаа төрийн үйлчилгээг үе шаттайгаар онлайн хэлбэрт шилжүүлэх ажлыг гэрээний үндсэн дээр хувийн хэвшлийн байгууллагаар гүйцэтгүүлэхийг Тамгын газарт даалгалаа.
Мөн төрийн зарим үйлчилгээг 2014 онд онлайн хэлбэрт шилжүүлэх ажлыг үе шаттайгаар зохион байгуулж тэргүүн ээлжинд хэрэгжүүлэхийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн Архивын газар, нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газар, нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, нийслэлийн Өмчийн харилцааны газар, нийслэлийн Улсын бүртгэлийн газар, нутгийн захиргааны бүх шатны байгууллагын удирдлагуудад үүрэг болголоо.

 Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Must Read

ЦАХИМ ХИЧЭЭЛ №17 Махны чиглэлийн тахиа маллах технологи

https://www.youtube.com/watch?v=bn8BpKBgC04 ТАЛАРХАЛ Олон улсад шинэ төрлийн коронавирус (Covid-19)-ийн халдвар цар тахлын хэмжээнд хүрч, өндөржүүлсэн...

ЦАХИМ ХИЧЭЭЛ №16 Өндөгний чиглэлийн тахиа маллах технологи

https://www.youtube.com/watch?v=KH5q9Ual0Jc&feature=youtu.be&fbclid=IwAR1uQFFMdFA7tZk0iYkKxtH7LdYDkjzEJqqjKvetwFSV4Bq2lpWdI5tzRYI ТАЛАРХАЛ Олон улсад шинэ төрлийн коронавирус (Covid-19)-ийн халдвар цар тахлын хэмжээнд хүрч, өндөржүүлсэн...

ЦАХИМ ХИЧЭЭЛ №15 Шувууны аж ахуйн хөгжил, ач холбогдол

https://www.youtube.com/watch?v=yCfh8SrHkGc ТАЛАРХАЛ Олон улсад шинэ төрлийн коронавирус (Covid-19)-ийн халдвар цар тахлын хэмжээнд хүрч, өндөржүүлсэн...

ЦАХИМ ХИЧЭЭЛ №14 Зөгийн аж ахуйг түүнээс гарах бүтээгдэхүүн

https://youtu.be/3t_UZBBsI8w ТАЛАРХАЛ Олон улсад шинэ төрлийн коронавирус (Covid-19)-ийн халдвар цар тахлын хэмжээнд хүрч, өндөржүүлсэн...

ЦАХИМ ХИЧЭЭЛ №13 Зөгийн бүл гэж юу вэ?

https://youtu.be/XPwkYmk_5MQ ТАЛАРХАЛ Олон улсад шинэ төрлийн коронавирус (Covid-19)-ийн халдвар цар тахлын хэмжээнд хүрч, өндөржүүлсэн...