Нүүр хуудас ШИНЭ МЭДЭЭ “ШИНЭ УРГАЦЫН НОГООНЫ ХУДАЛДАА -2014”

“ШИНЭ УРГАЦЫН НОГООНЫ ХУДАЛДАА -2014”

Нийслэлийн иргэдийг  хямд  үнэтэй эрүүл хөрсөнд ургуулсан экологийн цэвэр төмс, хүнсний ногоогоор хангах зорилгоор жил бүр уламжлал ёсоор зохион байгуулагддаг “Шинэ  ургацын  ногооны худалдаа -2014” нэгдсэн арга хэмжээ үйл ажиллагаагаа 08 сарын 15-наас эхэллээ. Нийслэлийн хэмжээнд төвлөрсөн 5 асар, 19 худалдааны цэгт  үйл ажиллагаагаа  явуулж байна.

Энэ жилийн нэгдсэн арга хэмжээг Нийслэлийн Үйлдвэр, Хөдөө Аж ахуйн газар, Сэлэнгийн төлөө хөгжилсан, Монголын Хөдөөг Шинэчлэхийн Төлөө Фермерүүдийн Холбоо, Хүнс Хөдөө Аж Ахуйн Ассоциаци Төрийн бус байгууллагуудтай хамтран зохион байгуулж байна.

Одоогийн байдлаар Сэлэнгэ аймгийн  Шаамар, Зүүнхараа, Зүүнбүрэн, Цагааннуур, Төв аймгийн Жаргалант, Борнуур сумдын ногоочид шинэ ургацын ногооны дээжээ нийслэлчүүддээ зах зээлийн үнээс хямд үнээр борлуулж байна.

Мөн Өмнөговь аймгийн Булган сумын ногоочдын улаан лооль,амтат гуа,Ховд аймгийн шийгуа, борлуулагдаж эхэллээ.

Төвлөрсөн худалдааны цэгүүд:

  1. Сүхбаатар дүүрэг- “Гурван гал” худалдааны төвийн урд задгай талбайд
  2. Баянзүрх дүүрэг- “Скай” худалдааны төвийн талбайд
  3. Чингэлтэй дүүрэг- Барилгачдын талбайд
  4. Сонгинохайрхан дүүрэг-“Цамбагарав” худалдааны төвийн талбайд
  5. Баянгол дүүрэг- Барс худалдааны төвийн хойно, хуучнаар “Орлёнок” сургуулийн талбайд тус тус үйл  ажиллагаагаа  явуулж байна.

Must Read

“ҮРЖЛИЙН ШИЛМЭЛ СҮРЭГ ХОРШОО”

“Үржлийн шилмэл сүрэг” хоршоо ХУД-ийн 14-р хороонд зохиомол хээлтүүлгийн байнгын пункт ажиллуулж эхлээд байгаа...

НӨӨЦИЙН МАХ ХУДАЛДААНД ГАРЧ ЭХЭЛЛЭЭ

Нийслэлийн хүн амын 2020 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулан нийт 12.0 мянган тонн махыг бэлтгэсэн. Бэлтгэсэн...

“УЛСЫН АВАРГА МАЛЧИН, СААЛЬЧИН, ФЕРМЕР, ТАРИАЛАНЧИЙГ ТОДРУУЛЛАА

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 61 тоот тогтоолоор “Улсын аварга малчин өрх,...

“ЭРГҮҮЛ” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ ЭХЭЛЛЭЭ

Өнөөдөр шинэ коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх “ЭРГҮҮЛ” нэгдсэн арга хэмжээ эхэллээ. Эргүүлээр ажиллах албан хаагчид нь...