Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 394 дүгээр тогтоолоор батлагдсан “Үндэсний боловсруулах үйлдвэрт арьс, шир бэлтгэн тушаасан хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдэд мөнгөн урамшуулал олгох журам”-ыг хэрэгжүүлэх үүднээс Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Үйлдвэр, хөдөө аж ахуйн газрын Эрчимжсэн мал аж ахуйн хэлтсээс Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоотой хамтран арьс ширний бие төлөөлөгчдөд болон дүүргийн ХАА хариуцсан мэргэжилтнүүдийн дунд “Арьс ширний түүхий эд бэлтгэл-2014” сэдэвт сургалтыг зохион байгуулна.
Сургалт: 2014 оны 08 сарын 12-ны өдөр 10:00 цагаас, Засаг захиргааны II байр, Хангарьд ордон 14 давхарт А танхимд болно.