Нүүр хуудас ШИНЭ МЭДЭЭ “МОНГОЛ МАЛ” НИЙСЛЭЛИЙН ДЭД ХӨТӨЛБӨР БАТЛАГДАН ГАРЛАА

“МОНГОЛ МАЛ” НИЙСЛЭЛИЙН ДЭД ХӨТӨЛБӨР БАТЛАГДАН ГАРЛАА

Нийслэлийн  мал аж ахуйн хөгжлийг дэмжих чиглэлээр Нийслэлийн нөхцөл, онцлогт тохирсон “Монгол мал” дэд хөтөлбөр болон “Нийслэлийн нутаг дэвсгэрт мал аж ахуй эрхлэхийг зөвшөөрсөн бүс”-ийг шинэчлэн тогтоож Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн хурлын 2014 оны 07 дугаар сарын 8-ны өдрийн 119 дүгээр тогтоолоор батлууллаа. Уг хөтөлбөр батлагдсанаар Нийслэлд мал аж ахуйн салбар хөгжих эрх зүйн орчин бүрдэж, салбарын бусад асуудлуудыг шат дараатайгаар шийдвэрлэх боломжтой боллоо.

 Мөн “Нийслэлд мал аж ахуй эрхлэх журам”-ыг мөрдөж, хэрэгжилтэнд мэргэжлийн байгууллагууд хяналт тавьж ажилласнаар малчид мал аж ахуй эрхлэхийг зөвшөөрсөн бүсүүдэд мал аж ахуйгаа эрхлэн явуулж, малаас авах түүхий эд, бүтээгдэхүүний эдийн засгийн эргэлт нэмэгдэнэ.

“Монгол мал” дэд хөтөлбөр хэрэгжсэнээр Нийслэлийн малыг бүртгэлжүүлэн, бүртгэлээр дамжуулан хүн амыг эрүүл, аюулгүй хүнсээр хангах боломж нөхцөл бүрдэх юм.

Must Read

ЗАРИМ ТӨРЛИЙН БАРААНЫ ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭГ НЭЭНЭ

Улсын Онцгой комисс, Нийслэлийн Онцгой комиссын өргөтгөсөн хуралдааны үеэр үйл ажиллагааг нь хязгаарласан зарим чиглэл, салбаруудыг үе шаттайгаар нээх...

МОНГОЛ УЛС 2020 ОНД 67.1 САЯ МАЛ ТООЛУУЛЛАА

Монгол Улсын 2020 оны Мал тооллогын урьдчилсан дүнгээр 67.1 сая толгой мал тоологдлоо. Үүнээс 4.1 сая адуу,...

ЗАСАГ ДАРГА Д.СУМЪЯАБАЗАР А/06 ТООТ ЗАХИРАМЖ ГАРГАЛАА

Нийслэл хотод 2021.01.11-нээс Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулж, Өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж байгаатай холбогдуулан...