НИЙСЛЭЛ ЭРЧИМЖСЭН МАЛ АЖ АХУЙГ ХӨГЖҮҮЛЭХ ХӨТӨЛБӨР ГАРГАЛАА

ФОТО МЭДЭЭ

Баннер

cropped-cropped-111-960x300.jpg

Мал аж ахуйн салбарыг хөгжүүлэх талаар төрөөс бодлогын олон баримт бичиг боловсруулан гаргасан боловч нийслэлд түүний хэрэгжилт өнөөгийн шаардлагын хэмжээнд хүрэхгүй байгаатай уялдуулан тус салбарын цаашдын тогтвортой хөгжлийг хангах зорилгоор цогц арга хэмжээг оновчтой авч хэрэгжүүлэхийн тулд “Нийслэлийн эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих” дэд хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлэх шаардлагатай байгаа юм. Тиймээс Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, Улаанбаатарын бүсийн хөгжлийн хөтөлбөрт тусгагдсаны дагуу хот орчмын бүсэд мал аж ахуйг эрчимжсэн хэлбэрээр хөгжүүлэх, фермүүдийн үйлдвэрлэл эрхлэлтийг дэмжих, олон улсын жишиг, зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, хүн амын хүнсний хангамжийг нэмэгдүүлж, хэрэгцээг хангах зорилгоор Нийслэлийн Засаг дарга “Хөтөлбөр, журам батлах тухай” А/451дугаар захирамж гаргаж, “Нийслэлийн Эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих дэд хөтөлбөр”-ийн журам гаргалаа.

Журмыг товчоор танилцуулахад:

Хөтөлбөрийн зорилгыг хэрэгжүүлэхийн тулд дараахь зорилтыг дэвшүүлж байгаа юм. Үүнд:

  • Эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх эрх зүй, эдийн засгийн орчинг сайжруулна.
  • Нийслэлд эрчимжсэн мал аж ахуй эрхлэх бүс нутгийг тогтооно.
  • Нийслэл орчимд мах, сүүний чиглэлийн эрчимжсэн мал аж ахуйн цогцолбор аж ахуйг хөгжүүлэн, фермер эрхлэгчдийг хоршин ажиллах санаачлагыг дэмжинэ.
  • Эрчимжсэн мал аж ахуйг эрхлэх чадавхийг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.
  • Эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх хөтөлбөр нь дараахь үе шаттай байна:

1 дүгээр үе шат-2014-2018 он: Нийслэлийн Мал аж ахуй эрхлэх бүс нутгийг түшиглэн эрчимжсэн мал аж ахуйг цогцолбор хэлбэрээр  байгуулахад дэмжлэг үзүүлнэ.

2 дугаар үе шат-2019-2023 он: Улаанбаатар хотын таталцалын бүсүүдийг түшиглэн эрчимжсэн мал аж ахуйг өргөжүүлэх, орон нутгийг түшиглэн хөгжүүлнэ.

Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд:

  • Нийслэлийн нутаг дэвсгэрт мал аж ахуй эрхлэх журам боловсруулах;
  • Эрчимжсэн мал аж ахуй түүний үйл ажиллагааны стандартыг бий болгох
  • Мал хамгаалах сан, сангийн журам боловсруулах;
  • Мал аж ахуйн хоршоодын үйл ажиллагааг дэмжих журам боловсруулах;
  • Эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх бүс нутаг тогтоох;
  • Эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх зээлийн сангийн үйл ажиллагааны журам боловсруулах;
  • Нийслэлийн нутаг дэвсгэрт мал аж ахуй эрхлэх журамд заагдсан бүс нутагт эрчимжсэн мал аж ахуйг цогц хэлбэрээр хөгжүүлнэ.
  • Багануур, Налайх, Хан-Уул дүүргийн зарим хэсэг, Сонгинохайрхан дүүргийн Жаргалант, Баянзүрх дүүргийн Улиастай орчмын нутагт эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө болон зураг төсөв хийлгэх;
  • Өндөр ашиг шимт мал, амьтан, тэдгээрийн үр, хөврөл үр, үржлийн ажил, үйлчилгээний зориулалтын багаж, тоног төхөөрөмжийг импортлоход нэмэгдсэн өртгийн албан татвар болон гаалийн татвараас чөлөөлөх;
  • Таталцлын бүс болон нийслэлд мал аж ахуй эрхлэх зөвшөөрөгдсөн бүсэд эрчимжсэн аж ахуй эрхлэх нутгийн хил заагийг нарийвчлан тогтоож, хяналтанд авах;
  • Сүү, махны чиглэлийн төрөлжсөн цогцолбор аж ахуй болон гахай, тахианы фермерийн аж ахуй байгуулах төслийг сонгон шалгаруулж,  дэмжлэг үзүүлэх;
  • Эрчимжсэн аж ахуй хөгжүүлэх бүс нутагт олон улсын жишигт нийцэхүйц үржил селекцийн чиглэлийн аж ахуй, явуулын үйлчилгээг бий болгох;
  • Шинжлэх ухааны ололт нэвтрүүлэх, өндөр ашиг шимт мал, амьтан, тэдгээрийн үр, хөврөл үр гадаадаас авах, үржлийн материал солилцох, үзэсгэлэн худалдаа зохион байгуулах;
  • Цөм сүргийн малд зохиомол хээлтүүлэг хийх, үр, хөврөл үр шилжүүлэн суулгах зэргээр өсвөр мал бойжуулан борлуулах ажлыг дэмжих зэрэг ажлыг зохион байгуулна.

Дээрх журмын хэрэгжилтэд нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ хяналт тавьж ажиллана.

УЛААНБААТАР

cropped-cropped-111-960x300.jpg

Видео

cropped-cropped-111-960x300.jpg

Баннер

cropped-cropped-111-960x300.jpg

ХОЛБООС