Улаанбаатар хотын Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй, Багануур дүүргийн нийт 30 байршилд Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн албан хаагчид нөөцийн мах худалдан борлуулах цэгүүдэд зарагдаж буй махны борлуулалтад 2020 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 11 дүгээр сарын 22-ны өдрийг дуустал хугацаанд хяналт хийлээ. Тус хугацаанд нийт 478.74 тн нөөцийн мах худалдан борлуулсан байна.

