Улсын онцгой комиссын 2020 оны 01 дүгээр тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/191 Захирамжийн хүрээнд бүх төрлийн сургалтыг цахим хэлбэрт шилжүүлсэнтэй холбогдуулан Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас ХААИС-тай байгуулсан САНАМЖ бичгийн хүрээнд эрчимжсэн аж ахуй эрхлэгчдэдээ зориулан СҮҮНИЙ ҮХРИЙН АЖ АХУЙН ЗОХИСТОЙ ДАДАЛ сэдэвт 5 цуврал видео хичээл өргөн барьж байна. Дэлхийн хүнс хөдөө аж ахуйн байгууллагын “Нэмүү өртгийн сүлжээ” төслийн санхүүжилтээр эдгээр киног бүтээсэн болно.
Сайн үйлс бүхэн түгэн дэлгэрэх болтугай.