Нүүр хуудас Онцлох мэдээ ИДЭВХТЭЙ АЛХАЛТЫН 10 ХОНОГ АЯН ЭХЭЛЛЭЭ

ИДЭВХТЭЙ АЛХАЛТЫН 10 ХОНОГ АЯН ЭХЭЛЛЭЭ

Дэлхий нийтээрээ жил бүрийн 10 дугаар сард “Дэлхийн алхалтын өдөр”-ийг идэвхтэй хөдөлгөөн, алхалтын ач холбогдлыг олон нийтэд сурталчлах зорилгоор тэмдэглэн өнгөрүүлдэг. Манай улсад ЭМЯ-ны санаачлагаар 2017 оноос хойш жил бүр уламжлал болгон тус өдрийг тэмдэглэж ирсэн.

Манай улсад 15-69 насны хүн амын 21.9% нь хөдөлгөөний хомсдолтой, 52.4% нь ажлын байрандаа, 48.2% нь амралт чөлөөт цагаараа эрүүл мэндэд тустай идэвхтэй хөдөлгөөн хийдэггүй, мөн идэвхгүй, суугаа байдалд хоногт дунджаар 3.4 цагийг зарцуулдаг, 49.4% нь илүүдэл жин ба таргалалттай байна (ХБӨ, осол гэмтлийн шалтгаан, эрсдэлт хүчин зүйлсийн тархалтын үндэсний судалгаа, ЭМЯ, НЭМҮТ, ДЭМБ, 2019 он, Монгол улс).

Монголчууд өдөрт дунджаар 2737 алхам алхдаг ба 18-69 насны нийт хүн амын 29.2% нь өдөрт 3000-10000, 24.6% нь 3000-аас доош, дөнгөж 4.9% нь ДЭМБ-ын зөвлөмжийг биелүүлж 10000-аас дээш алхам алхдаг байна (Идэвхтэй хөдөлгөөнөөр хичээллэх талаар хүн амын мэдлэг, хандлага, дадлыг тогтоох үндэсний судалгаа, ЭМЯ, НЭМҮТ, ШУТС, 2019 он).

Дэлхийд хөдөлгөөний хомсдлоос үүдэлтэй өвчлөлөөр жилд дунджаар 3.2 сая хүн нас бардаг. Хөдөлгөөний хомсдол нь зүрх судасны өвчин, хавдар, чихрийн шижин зэрэг халдварт бус өвчний (ХБӨ) гол шалтгаан болдог. Техник технологийн хурдацтай хөгжил, дэвшил нь энерги зарцуулах хэрэгцээг багасган, суугаа амьдралын хэв маягийг бий болгож байна. Мөн Дэлхийд гурван хүн тутмын нэг нь хөдөлгөөний хомсдолтой байдаг бөгөөд ДЭМБ-ын гишүүн орнууд 2025 он гэхэд нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал болсон хөдөлгөөний хомсдлыг 10%-иар бууруулах зорилт тавин ажиллаж байна.

Must Read

Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аянд бид нэгдэв

НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас жил бүр зохион байгуулдаг “Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-д ХХҮЕГ нэгдлээ.Уг аяны...

НИЙСЛЭЛИЙН 30 БАЙРШИЛД 478.74 ТН НӨӨЦИЙН МАХ ХУДАЛДААЛЖЭЭ

Улаанбаатар хотын Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй, Багануур дүүргийн нийт 30 байршилд Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн албан хаагчид нөөцийн мах...

НӨӨЦИЙН МАХ БОРЛУУЛАХ ЦЭГҮҮД

Өнөөдрийн байдлаар 13 аж ахуй нэгжийн 4073 тонн мах шаардлага хангасан хүнсний агуулах, зооринд хадгалагдаж байна. Энэхүү 4073 тонн...

№5 СҮҮНИЙ ҮХРИЙН АЖ АХУЙН ЗОХИСТОЙ ДАДАЛ СЭДЭВТ 5 ЦУВРАЛ ВИДЕО ХИЧЭЭЛ ӨРГӨН БАРЬЖ БАЙНА.

https://youtu.be/_zeHOc8OH_c Улсын онцгой комиссын 2020 оны 01 дүгээр тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/191 Захирамжийн хүрээнд бүх төрлийн...

№4 СҮҮНИЙ ҮХРИЙН АЖ АХУЙН ЗОХИСТОЙ ДАДАЛ СЭДЭВТ 5 ЦУВРАЛ ВИДЕО ХИЧЭЭЛ ӨРГӨН БАРЬЖ БАЙНА.

https://youtu.be/mNZq1pB11IM Улсын онцгой комиссын 2020 оны 01 дүгээр тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/191 Захирамжийн хүрээнд бүх төрлийн...