
Олон улсад шинэ төрлийн коронавирус (Covid-19)-ийн халдвар цар тахлын хэмжээнд хүрч, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж бүх төрлийн сургалт, хурал, цуглааныг цахим хэлбэрт шилжүүлсэнтэй холбогдуулан нийслэлд эрчимжсэн мал аж ахуй, газар тариалан, хүнсний үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэд, аж ахуйн нэгжүүдэд төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого болон шинжлэх ухааны үндэстэй онолын суурь мэдлэг олгох цахим хичээлийг ХААИС-н багш нартай хамтран зохион байгуулсан. Цахим хичээлүүдийн талаар харилцан ярилцаж, сонирхож буй асуултад хариулах ШУУД ЯРИЛЦЛАГА 2020 оны 06 сарын 12-ны 15.00 цагаас зохион байгуулахаар боллоо. Та бүхэн идэвхтэй оролцоорой.