Нүүр хуудас Онцлох мэдээ “ӨГЛӨӨНИЙ ЦАЙ” БОЛОН “ЭЭЖИЙН СОНГОЛТ-ЭРҮҮЛ ХҮНС” ХӨДӨЛГӨӨНД НЭГДЭЭРЭЙ

“ӨГЛӨӨНИЙ ЦАЙ” БОЛОН “ЭЭЖИЙН СОНГОЛТ-ЭРҮҮЛ ХҮНС” ХӨДӨЛГӨӨНД НЭГДЭЭРЭЙ

Өдрийг эрч хүчтэй, бүтээмжтэй өнгөрүүлэх хамгийн чухал  шалтгаануудын нэг нь өглөөний цай тогтмол уух, эрүүл шим тэжээллэг хүнс хэрэглэх юм. Өглөөний цай нь ядаргаа, нозоорсон байдлаас сэргээж, бодисын солилцоог эрчимжүүлдэг. Мөн өглөөний цайгаа тогтмол ууснаас таргалалтад илүү бага өртдөг гэсэн судалгааны дүн гарчээ.

Засгийн газрын 2019 оны 52 дугаар тогтоолоор баталсан Эрүүл хүнс-Эрүүл Монгол хүн үндэсний хөтөлбөрийн хүрээнд  хүн амын хүнсний хэрэглээ, шим тэжээлийн боловсролыг дээшлүүлэх, зохистой хооллох дадлыг төлөвшүүлэх чиглэлээр “Ээжийн  сонголт-Эрүүл  хүнс” болон “Өглөөний цай” сэдэвт хөдөлгөөнийг өрнүүлэхээр 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр албан ёсоор нээлтээ хийж эхлүүлсэн. Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас “Ээжийн  сонголт-Эрүүл хүнс” болон “Өглөөний цай” хөдөлгөөнд нэгдэж хоёр хөдөлгөөний шторкуудыг 6 сарын 12-оос эхлэн 26 хүртэл хугацаанд TV5, UBS, ETV, MNC,OTV, VTV, STAR  зэрэг телевизүүдээр түгээн, сурталчилан таниулах ажлыг зохион байгуулж байна. Иймд иргэн бүр эрүүл мэндээ хамгаалахын тулд өглөөний цайгаа тогтмол ууж, ээж бүр гэр бүлдээ шим тэжээллэг хамгийн сайн хүнс сонгож хэрэглэхийг уриалж байна.

Must Read

Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аянд бид нэгдэв

НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас жил бүр зохион байгуулдаг “Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-д ХХҮЕГ нэгдлээ.Уг аяны...

НИЙСЛЭЛИЙН 30 БАЙРШИЛД 478.74 ТН НӨӨЦИЙН МАХ ХУДАЛДААЛЖЭЭ

Улаанбаатар хотын Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй, Багануур дүүргийн нийт 30 байршилд Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн албан хаагчид нөөцийн мах...

НӨӨЦИЙН МАХ БОРЛУУЛАХ ЦЭГҮҮД

Өнөөдрийн байдлаар 13 аж ахуй нэгжийн 4073 тонн мах шаардлага хангасан хүнсний агуулах, зооринд хадгалагдаж байна. Энэхүү 4073 тонн...

№5 СҮҮНИЙ ҮХРИЙН АЖ АХУЙН ЗОХИСТОЙ ДАДАЛ СЭДЭВТ 5 ЦУВРАЛ ВИДЕО ХИЧЭЭЛ ӨРГӨН БАРЬЖ БАЙНА.

https://youtu.be/_zeHOc8OH_c Улсын онцгой комиссын 2020 оны 01 дүгээр тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/191 Захирамжийн хүрээнд бүх төрлийн...

№4 СҮҮНИЙ ҮХРИЙН АЖ АХУЙН ЗОХИСТОЙ ДАДАЛ СЭДЭВТ 5 ЦУВРАЛ ВИДЕО ХИЧЭЭЛ ӨРГӨН БАРЬЖ БАЙНА.

https://youtu.be/mNZq1pB11IM Улсын онцгой комиссын 2020 оны 01 дүгээр тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/191 Захирамжийн хүрээнд бүх төрлийн...