Нүүр хуудас Онцлох мэдээ ЦАХИМ ХИЧЭЭЛ №04 Жимс жимсгэнэ тариалах агротехнологийн зохистой дадал

ЦАХИМ ХИЧЭЭЛ №04 Жимс жимсгэнэ тариалах агротехнологийн зохистой дадал

ТАЛАРХАЛ

Олон улсад шинэ төрлийн коронавирус (Covid-19)-ийн халдвар цар тахлын хэмжээнд хүрч, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж бүх төрлийн сургалт, хурал, цуглааныг цахим хэлбэрт шилжүүлсэнтэй холбогдуулан Нийслэлд эрчимжсэн мал аж ахуй, газар тариалан, хүнсний үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэд, аж ахуйн нэгжүүдэд Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого болон шинжлэх ухааны үндэстэй онолын суурь мэдлэгийг олгох ажлыг цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан зохион байгуулж байна.

Дээрх ажлын хүрээнд салбарын сургалт, эрдэм шинжилгээний тэргүүлэх чиглэлийн ХААИС-тай хамтран ажиллах “Санамж бичиг”-н дагуу Мал аж ахуй, Биотехнологийн сургууль, Агроэкологийн сургуулийн эрдэмтэн багш, судлаачдыг оролцуулан сургалтын тусгай хөтөлбөр боловсруулан ТВ-ын нэвтрүүлэг, цахим сургалтын материалыг   бэлтэгсэн бөгөөд Монголын үндэсний  олон нийтийн радио телевизийн мэдээний алба болон “Будда Ертөнц” ХХК-ны дуу бичлэгийн студи хариуцан мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэн бидний ажилд ихээхэн тус хүргэсэнд дээрх байгууллагуудын нийт хамт олонд талархал илэрхийлж байна.

I. Газар тариалангийн салбарын сургалтыг ХААИС-ын бүрэлдэхүүний Агроэкологийн сургуультай хамтран 186 минутын тэнхимийн болон талбайн сургалтуудыг 4 чиглэлээр: үүнд

1. Хүлэмжийн зарим ногооны үрслэг ургуулах технологи

2. Ил талбайн зарим ногоо тариалах агротехнологи

3. Жимс жимсгэнэ тариалах агротехнологи

4. Ургамал хамгаалах цогц технологи сэдвийн хүрээнд 8 чиглэлээр 3 эрдэмтэн багш хичээлийг РРТ хэлбэрээр болон талбайн сургалт хэлбэрээр явуулж ажиллаа.

II. Эрчимжсэн мал аж ахуй, Хүнсний үйлдвэрлэлийн чиглэлээр сургалтыг  ХААИС-ын бүрэлдэхүүний Мал аж ахуй, Биотехнологийн сургуультай хамтран 375 минутын тэнхимийн болон лаборатори, үйлдвэрлэлийн сургалтуудыг 8 чиглэлээр: үүнд

1. Малын тэжээлийн бааз төлөвлөлт, тэжээлийн ургамал тариалах

2. Фермийн аж ахуйд эрүүл ахуйн зохистой дадал нэвтрүүлэх

3. Сүүний үхрийн фермийн аж ахуйн менежмент

4. Тэжээлийн үйлдвэрлэлийн аялал сургалт

5. Малын тэжээлийн технологийн сургалт

6. Зөгий, туслах аж ахуйн сургалт /шувуу/

7. Үйлдвэрийн аргаар мах, сүүн бүтээгдэхүүн боловсруулах, Хүнсний тэжээллэг чанар

8. ХАА-н зохистой дадал нэвтрүүлэх сэдвийн хүрээнд 19 чиглэлээр 10 эрдэмтэн багш хичээлийг РРТ хэлбэрээр сургалт явууллаа.

Дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед нутгийн захиргааны байгууллага Нийслэлд хөдөө аж ахуйн асуудал хариуцсан агентлагийн хувьд салбарын онцлог, цаг үеийн байдалтай холбогдуулан жил бүрийн төлөвлөгөөт сургалтыг цахим хэлбэрээр онолын түвшинд шинжлэх ухааны үндэстэйгээр оролцогч  талуудыг аж ахуйгаа эрхлэн, хүн амын хүнсний хангамж, түүний эрүүл ахуй аюулгүй байдал, ХАА-н зохистой дадлыг нэвтрүүлэх мэдлэг түгээх цахим сургалтыг анхлан зохион байгуулж байгаад баяртай байна.

Бидний санаачлан зохион байгуулсан ажилд хамтран ажилласан байгууллага хамт олон, сургалтад хамрагдах нийслэлийн 9 дүүргийн, мэргэжилтэн фермер эрхлэгч, тариаланч, үйлдвэрлэгчид болон энэ ажлыг гардан зохион байгуулсан хамт олондоо талархал илэрхийлж ажлын амжилт, сайн сайхан эрүүл энхийг хүсье.

НИЙСЛЭЛИЙН ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАЗАР

Must Read

ЦАХИМ ХИЧЭЭЛ №17 Махны чиглэлийн тахиа маллах технологи

https://www.youtube.com/watch?v=bn8BpKBgC04 ТАЛАРХАЛ Олон улсад шинэ төрлийн коронавирус (Covid-19)-ийн халдвар цар тахлын хэмжээнд хүрч, өндөржүүлсэн...

ЦАХИМ ХИЧЭЭЛ №16 Өндөгний чиглэлийн тахиа маллах технологи

https://www.youtube.com/watch?v=KH5q9Ual0Jc&feature=youtu.be&fbclid=IwAR1uQFFMdFA7tZk0iYkKxtH7LdYDkjzEJqqjKvetwFSV4Bq2lpWdI5tzRYI ТАЛАРХАЛ Олон улсад шинэ төрлийн коронавирус (Covid-19)-ийн халдвар цар тахлын хэмжээнд хүрч, өндөржүүлсэн...

ЦАХИМ ХИЧЭЭЛ №15 Шувууны аж ахуйн хөгжил, ач холбогдол

https://www.youtube.com/watch?v=yCfh8SrHkGc ТАЛАРХАЛ Олон улсад шинэ төрлийн коронавирус (Covid-19)-ийн халдвар цар тахлын хэмжээнд хүрч, өндөржүүлсэн...

ЦАХИМ ХИЧЭЭЛ №14 Зөгийн аж ахуйг түүнээс гарах бүтээгдэхүүн

https://youtu.be/3t_UZBBsI8w ТАЛАРХАЛ Олон улсад шинэ төрлийн коронавирус (Covid-19)-ийн халдвар цар тахлын хэмжээнд хүрч, өндөржүүлсэн...

ЦАХИМ ХИЧЭЭЛ №13 Зөгийн бүл гэж юу вэ?

https://youtu.be/XPwkYmk_5MQ ТАЛАРХАЛ Олон улсад шинэ төрлийн коронавирус (Covid-19)-ийн халдвар цар тахлын хэмжээнд хүрч, өндөржүүлсэн...