Нүүр хуудас Онцлох мэдээ УЛСЫН АВАРГА ФЕРМЕР Ш.ШҮРЭНЦЭЦЭГ ЖИЛД 252000 ГАРУЙ ЛИТР СҮҮ ЗАХ ЗЭЭЛ НИЙЛҮҮЛЖЭЭ

УЛСЫН АВАРГА ФЕРМЕР Ш.ШҮРЭНЦЭЦЭГ ЖИЛД 252000 ГАРУЙ ЛИТР СҮҮ ЗАХ ЗЭЭЛ НИЙЛҮҮЛЖЭЭ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Сайд Ч.Улаан Нийслэлийн Сонгино хайрхан дүүргийн 21 дүгээр хорооны фермер Ш.Шүрэнцэцэгт “Улсын аварга фермер”-ийн шагналыг гардуулан өглөө.

Улсын аварга фермер Ш.Шүрэнцэцэг 16 наснаасаа мал аж ахуйн салбарт саальчнаас эхлэн ажиллаж, эдүгээ 44 дэх жилдээ фермийн аж ахуй эрхлэн ажиллаж байна.  Тэрээр сүүлийн гурван жилд малын зүй бус хорогдол гаргалгүй, мал сүргээ жил дараалан өсгөж, 2019 онд 60 үхэр тоолуулж, сүүний чиглэлийн хар тарлан үхрийн аж ахуйг дагнан эрхлэж, малын ашиг шим, үүлдэр угсааг сайжруулахад онцгой анхаарчээ. Үүний үр дүнд нэг үнээнээс авах ашиг шимийг нэмэгдүүлэн саалийн 305 хоногт нэг үнээнээс  4200 литр, жилдээ 252000 гаруй литр сүү сааж, хар тарлан үхрийг цэврээр үржүүлэхэд өөрийн ажлын туршлага, ур чадвараа дайчлан ажилладаг байна.

Фермийн үйл ажиллагаа сүүлийн жилүүдэд өргөжүүлэн, малын арчилгаа, маллагааны технологи эрүүл ахуйн шаардлагыг хангасан 1450 мкв талбай байрыг ашиглан, цахилгаан саалтуур бүхий зогсоолыг бий болгож, нутгийн 2 иргэнийг байнгын ажлаар байраар хангаж, малгүй 2 өрхийг малжуулан мал маллах арга ухаанд залуу фермер эрхлэгчдийг сургахад хувь нэмрээ оруулж байгаа юм.

Улсын аварга фермер Ш.Шүрэнцэцэг аж ахуйгаа тогтвортой эрхлэн, сүргийг нөхөн сэргээх үйлдвэрлэлийг тасралтгүй явуулж, ижил төрлийн үйл ажиллагаа явуулж буй иргэд аж ахуй нэгжтэй харилцан туршлага солилцож, эрүүл ахуйд нийцсэн баталгаат сүүгээр нийслэлийн иргэдийг хангахад өөрийн хувь нэмрийг оруулан хөдөлмөрлөж байна.

Must Read

ЦАХИМ ХИЧЭЭЛ №17 Махны чиглэлийн тахиа маллах технологи

https://www.youtube.com/watch?v=bn8BpKBgC04 ТАЛАРХАЛ Олон улсад шинэ төрлийн коронавирус (Covid-19)-ийн халдвар цар тахлын хэмжээнд хүрч, өндөржүүлсэн...

ЦАХИМ ХИЧЭЭЛ №16 Өндөгний чиглэлийн тахиа маллах технологи

https://www.youtube.com/watch?v=KH5q9Ual0Jc&feature=youtu.be&fbclid=IwAR1uQFFMdFA7tZk0iYkKxtH7LdYDkjzEJqqjKvetwFSV4Bq2lpWdI5tzRYI ТАЛАРХАЛ Олон улсад шинэ төрлийн коронавирус (Covid-19)-ийн халдвар цар тахлын хэмжээнд хүрч, өндөржүүлсэн...

ЦАХИМ ХИЧЭЭЛ №15 Шувууны аж ахуйн хөгжил, ач холбогдол

https://www.youtube.com/watch?v=yCfh8SrHkGc ТАЛАРХАЛ Олон улсад шинэ төрлийн коронавирус (Covid-19)-ийн халдвар цар тахлын хэмжээнд хүрч, өндөржүүлсэн...

ЦАХИМ ХИЧЭЭЛ №14 Зөгийн аж ахуйг түүнээс гарах бүтээгдэхүүн

https://youtu.be/3t_UZBBsI8w ТАЛАРХАЛ Олон улсад шинэ төрлийн коронавирус (Covid-19)-ийн халдвар цар тахлын хэмжээнд хүрч, өндөржүүлсэн...

ЦАХИМ ХИЧЭЭЛ №13 Зөгийн бүл гэж юу вэ?

https://youtu.be/XPwkYmk_5MQ ТАЛАРХАЛ Олон улсад шинэ төрлийн коронавирус (Covid-19)-ийн халдвар цар тахлын хэмжээнд хүрч, өндөржүүлсэн...