Нүүр хуудас Онцлох мэдээ “ЭЭЖИЙН СОНГОЛТ – ЭРҮҮЛ ХҮНС”, “ӨГЛӨӨНИЙ ЦАЙ” ХӨДӨЛГӨӨНИЙГ ӨРНҮҮЛЭХ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

“ЭЭЖИЙН СОНГОЛТ – ЭРҮҮЛ ХҮНС”, “ӨГЛӨӨНИЙ ЦАЙ” ХӨДӨЛГӨӨНИЙГ ӨРНҮҮЛЭХ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

Хүнсний аюулгүй байдлыг хангаж, Монгол хүн эрүүл байх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Засгийн газрын 2019 оны 52 дугаар тогтоолоор “Эрүүл хүнс – Эрүүл Монгол хүн” үндэсний хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж байна. Тус хөтөлбөрийг 2019-2023 онд хэрэгжүүлснээр Монгол Улсын хүнсний хангамжийн тогтвортой, тэнцвэртэй байдлыг хангах, хүртээмжийг нэмэгдүүлэх, шим тэжээллэг чанарыг сайжруулах, бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах, экспортын баримжаатай хүнсний боловсруулах үйлдвэрлэлийг тогтвортой хөгжүүлэх, хүний аюулгүй байдлыг хангах бүтэц зохион байгуулалтын оновчтой тогтолцоог бүрдүүлэх юм.

Хүнсний хангамжийн тогтвортой, тэнцвэртэй байдлыг хангах, хүнсний сүлжээнд бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангахад хэрэглэгчийн мэдлэг боловсролыг дээшлүүлэх, зөв зохистой хооллох дадлыг төлөвшүүлэх нь чухал ач холбогдолтой байна. 

 Иймд “Эрүүл хүнс – Эрүүл Монгол хүн” үндэсний хөтөлбөрт тусгагдсаны дагуу хүн амын хүнсний хэрэглээ, шим тэжээлийн боловсролыг дээшлүүлэх, зохистой хооллох дадлыг төлөвшүүлэх зорилгоор “Өглөөний цай” болон “Ээжийн сонголт – Эрүүл хүнс” хөдөлгөөнийг 2020-2022 онд өрнүүлж байна.

 Өнөөдөр тус хөдөлгөөний хэлэлцүүлэг  болж  ХХААХҮ-ийн сайд  Ч.Улаан, Дэд сайд Ж.Сауле,  ЭМ-ийн сайд Д.Сарангэрэл тэргүүтэй цэцэрлэг болон дунд сургаалын удирдлага багш, эцэг эх, мэргэжлийн тогооч нарын төлөөлөл оролцлоо.

 ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан “Эрүүл хүнс- Эрүүл Монгол хүн” хөтөлбөрийн хэрэгжүүлээд хагас жил болж байна. Эрүүл хүнс үйлдвэрлэхээс эхлээд, эрүүл хүнсний хэрэглээг төлөвшүүлэх асуудал бидэнд хамаардаг. Тиймээс бид эхний ээлжинд өөрсдийн үйлдвэрлэж буй бүтээгдэхүүний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, эрүүл байх асуудалд анхаарлаа хандуулж байна. Үйлдвэрийн аргаар боловсруулсан бүтээгдэхүүнээр ард иргэд хүрэлцээтэй хангах, оновчтой, зөв зохистой хэрэглээг хэвшүүлэхэд онцгой анхаарч байна” гэв.

“Эрүүл хүнс – Эрүүл Монгол хүн” үндэсний хөтөлбөр – Хэрэглэгчийн боловсрол”, “Өглөөний цай эрүүл мэндэд нөлөөлөх нь”, “Хүн амын хүнсний хэрэглээнд шим тэжээлийн боловсролыг дээшлүүлэхийн ач холбогдол”, “Гэр бүлийн хүнсний хэрэглээний сонголтыг ээжүүд гүйцэтгэдэг” сэдэвт илтгэл тавьсан юм.

 Хэлэлцүүлгийн төгсгөлд ХХААХҮ-ийн Дэд сайд Ж.Сауле нэгдсэн дүгнэлт, уриалгыг сонордуулсан юм.

“ЭЭЖИЙН СОНГОЛТ – ЭРҮҮЛ ХҮНС” БОЛОН “ӨГЛӨӨНИЙ ЦАЙ” ХӨДӨЛГӨӨНИЙ ХҮРЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛСАН ХЭЛЭЛЦҮҮЛГЭЭС ГАРСАН УРИАЛГА

Нэг. Монгол Улсын ээжүүд, эмэгтэйчүүдэд:

1.    “Ээжийн сонголт – Эрүүл хүнс” болон “Өглөөний цай” хөдөлгөөнд манлайлж, идэвх санаачилгатай оролцох.

2.    Үндэсний үйлдвэрийн чанартай хүнсний бүтээгдэхүүнийг түлхүү худалдан авах, зөв зохистой хадгалах, боловсруулах, хэрэглэх хандлагыг өсвөр залуу үед төлөвшүүлэх.

3.    Хүнсний хэрэглээ, шим тэжээлийн талаарх мэдлэг боловсролд суралцах, өрх гэр бүлээ эрүүл, чанартай хүнсний хэрэглээнд сургах.

Хоёр. Дотоодын хүнсний боловсруулах үйлдвэр, худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын аж ахуйн нэгжүүдэд:

1.    Хүн амын хэрэгцээнд чанартай хоол хүнс үйлдвэрлэж нийлүүлэх.

2.    Хүнсний бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх, сав баглаа боодлыг сайжруулж, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх.

3.    Хэрэглэгчийн боловсролыг дээшлүүлэх чиглэлд сургалт, сурталчилгаа, олон нийтийн нөлөөллийн ажлыг зохион байгуулах.

4.    Өглөөний цай хөдөлгөөнд хамрагдаж, өглөөний цайны үйлчилгээг нэвтрүүлэх, үйлчилгээний соёл, дэвшилтэт хандлагыг төлөвшүүлэх.

Гурав. Хэвлэл, мэдээллийн байгууллагуудад:

1.    Нийгмийн хариуцлагын хүрээнд “Ээжийн сонголт – Эрүүл хүнс” болон “Өглөөний цай” хөдөлгөөнийг дэмжин тогтмол сурталчлах.

2.    Эдгээр хөдөлгөөний талаар сошиал орчинд давлагаа өрнүүлэх.

Дөрөв. Эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагуудад:

1.    Монгол хүнд тохиромжтой, өрхийн орлогын төвшинд нийцсэн өглөөний цайны хувилбарт цэсүүдийг хамтран боловсруулах.

2.    Хүнсний судалгаа хөгжилд боловсруулах үйлдвэрүүд, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газруудтай хамтран ажиллах.

Must Read

Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аянд бид нэгдэв

НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас жил бүр зохион байгуулдаг “Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-д ХХҮЕГ нэгдлээ.Уг аяны...

НИЙСЛЭЛИЙН 30 БАЙРШИЛД 478.74 ТН НӨӨЦИЙН МАХ ХУДАЛДААЛЖЭЭ

Улаанбаатар хотын Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй, Багануур дүүргийн нийт 30 байршилд Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн албан хаагчид нөөцийн мах...

НӨӨЦИЙН МАХ БОРЛУУЛАХ ЦЭГҮҮД

Өнөөдрийн байдлаар 13 аж ахуй нэгжийн 4073 тонн мах шаардлага хангасан хүнсний агуулах, зооринд хадгалагдаж байна. Энэхүү 4073 тонн...

№5 СҮҮНИЙ ҮХРИЙН АЖ АХУЙН ЗОХИСТОЙ ДАДАЛ СЭДЭВТ 5 ЦУВРАЛ ВИДЕО ХИЧЭЭЛ ӨРГӨН БАРЬЖ БАЙНА.

https://youtu.be/_zeHOc8OH_c Улсын онцгой комиссын 2020 оны 01 дүгээр тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/191 Захирамжийн хүрээнд бүх төрлийн...

№4 СҮҮНИЙ ҮХРИЙН АЖ АХУЙН ЗОХИСТОЙ ДАДАЛ СЭДЭВТ 5 ЦУВРАЛ ВИДЕО ХИЧЭЭЛ ӨРГӨН БАРЬЖ БАЙНА.

https://youtu.be/mNZq1pB11IM Улсын онцгой комиссын 2020 оны 01 дүгээр тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/191 Захирамжийн хүрээнд бүх төрлийн...