Нүүр хуудас Онцлох мэдээ “СҮҮНИЙ ҮЙЛДВЭРҮҮДЭД МӨРДӨХ ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН МЕНЕЖМЕНТИЙН СИСТЕМ БА OЛОН УЛСЫН СТАНДАРТУУД”...

“СҮҮНИЙ ҮЙЛДВЭРҮҮДЭД МӨРДӨХ ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН МЕНЕЖМЕНТИЙН СИСТЕМ БА OЛОН УЛСЫН СТАНДАРТУУД” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН 3 ӨДРИЙН ТАНХИМЫН БОЛОН ДАДЛАГА СУРГАЛТ БОЛЖ БАЙНА.

Европын Холбооны санхүүжилтээр НҮБ-ын Аж үйлдвэр хөгжлийн байгууллага нь ХХААХҮЯ, НҮБ-ын ХХААБ-тай хамтран хэрэгжүүлж буй “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих (SECiMC2)” төслийн хүрээнд сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд “Сүүний үйлдвэрүүдэд мөрдөх Хүнсний аюулгүй байдлын менежментийн систем ба oлон улсын стандартууд” сэдэвт олон улсын 3 өдрийн танхимын болон дадлага сургалтыг 11 дүгээр сарын 20-22-ны өдрүүдэд Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Монголын хүнсчдийн холбоотой хамтран зохион байгуулж байна.

Сургалтыг Олон улсын Хүнсний аюулгүй байдлын эксперт ноён Исса Али Бэйтуни удирдан явуулж сүү үйлдвэрлэлд шаардагдах хүнсний аюулгүй байдлын олон улсын стандарт, шаардлагууд, болох хүнс үйлдвэрлэлийн зохистой дадал (GMP), хүнсний аюулгүй байдлын менежментийн систем – FSMS (ISO22000), аюулын дүн шинжилгээ ба эгзэгтэй цэгийн хяналт (HACCP) ба HALAL үзэл баримтлал сэдвүүдээр сургалт зохион байгуулж хамрагдсан үйлдвэр эрхлэгчдэд гэрчилгээ олгоно.

Түүнчлэн олон улсын эксперт Исса Али Бэйтуни нь сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаатай танилцан үнэлгээ хийж, хүнсний аюулгүй байдлын чиглэлээр техникийн зөвлөгөө өгч ажиллалаа.

Мөн мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд “Махны үйлдвэрүүдэд мөрдөх Хүнсний аюулгүй байдлын менежментийн систем ба oлон улсын стандартууд” сэдэвт олон улсын 3 өдрийн танхимын болон дадлага сургалтыг 11 дүгээр сарын 28-30-ны өдрүүдэд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны хурлын зааланд зохион байгуулна.

Must Read

ЦАХИМ ХИЧЭЭЛ №17 Махны чиглэлийн тахиа маллах технологи

https://www.youtube.com/watch?v=bn8BpKBgC04 ТАЛАРХАЛ Олон улсад шинэ төрлийн коронавирус (Covid-19)-ийн халдвар цар тахлын хэмжээнд хүрч, өндөржүүлсэн...

ЦАХИМ ХИЧЭЭЛ №16 Өндөгний чиглэлийн тахиа маллах технологи

https://www.youtube.com/watch?v=KH5q9Ual0Jc&feature=youtu.be&fbclid=IwAR1uQFFMdFA7tZk0iYkKxtH7LdYDkjzEJqqjKvetwFSV4Bq2lpWdI5tzRYI ТАЛАРХАЛ Олон улсад шинэ төрлийн коронавирус (Covid-19)-ийн халдвар цар тахлын хэмжээнд хүрч, өндөржүүлсэн...

ЦАХИМ ХИЧЭЭЛ №15 Шувууны аж ахуйн хөгжил, ач холбогдол

https://www.youtube.com/watch?v=yCfh8SrHkGc ТАЛАРХАЛ Олон улсад шинэ төрлийн коронавирус (Covid-19)-ийн халдвар цар тахлын хэмжээнд хүрч, өндөржүүлсэн...

ЦАХИМ ХИЧЭЭЛ №14 Зөгийн аж ахуйг түүнээс гарах бүтээгдэхүүн

https://youtu.be/3t_UZBBsI8w ТАЛАРХАЛ Олон улсад шинэ төрлийн коронавирус (Covid-19)-ийн халдвар цар тахлын хэмжээнд хүрч, өндөржүүлсэн...

ЦАХИМ ХИЧЭЭЛ №13 Зөгийн бүл гэж юу вэ?

https://youtu.be/XPwkYmk_5MQ ТАЛАРХАЛ Олон улсад шинэ төрлийн коронавирус (Covid-19)-ийн халдвар цар тахлын хэмжээнд хүрч, өндөржүүлсэн...