УРИАЛГА

Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас дараах уриалгыг дэвшүүлж байна.

Өдрийг эрч хүчтэй өнгөрүүлэх, олон цагаар бүтээмж өндөртэй байна гэдэг амаргүй. Цаанаасаа л залхуу хүрч, бүтээмж буурч хийж буй зүйлээ хүссэн хэмжээндээ гүйцэтгэж чадахгүй байх явдал элбэг тохиолддог билээ. Тэгвэл үүний гол шалтгаануудын нэг нь өглөөний цайтай холбоотой байдаг гэнэ. Тухайн өдрийг эхлүүлэхдээ ямар зүйл идэж, шаардлагатай энергийг авч чадсан эсэхээс ажлын бүтээмж шууд шалтгаалдаг аж.  

Монгол улсын засгийн газраас 2019 оны 52 дугаар тогтоолоор баталсан “Эрүүл хүнс-эрүүл Монгол хүн” үндэсний хөтөлбөрийн хүрээнд хүн амын хүнсний хэрэглээ, шим тэжээлийн боловсролыг дээшлүүлэх, зохистой хооллох дадлыг төлөвшүүлэх зорилгоор “Өглөөний цай”, “Ээжийн сонголт-эрүүл хүнс” хөдөлгөөнийг 2019-2022 онд өрнүүлэхээр 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр албан ёсоор  нээлтээ хийж эхлүүлсэн. 

Иймд иргэн бүр гэртээ өглөөний цайгаа тогтмол ууж эрч хүчээ сэлбэж эрүүл мэндээ хамгаалахыг, мөн нийтийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газрууд өглөөний цайны хувилбарт, сонголтот цэснүүдийг боловсруулан өглөө эрт үүд хаалгаа нээж хэрэглэгчиддээ үйлчилдэг шинэ соёл хандлагыг тогтоож хэвшүүлэн “Өглөөний цай” хөдөлгөөнд нэгдэж идэвхтэй оролцохыг нийслэлчүүддээ хандан уриалж байна.

Өглөөний цай яагаад чухал вэ?

Ихэнх хүмүүс ажил, сургуульдаа яарснаас болж өглөөний цайг алгасаж шууд өдрийн цайтай золгох нь олонтаа. Өглөө сэрэхэд хүний тархи, булчин гэх мэт хамгийн идэвхтэй ажиллах ёстой эрхтнүүд тун сул болсон байдаг. Ажлын бүтээмж, эрч хүчинд хамгийн чухал нөлөөтэй тус эрхтнүүдийн үйл ажиллагааг сэргээхийн тулд өглөөний цайгаа уух шаардлагатай. Цаашлаад өглөөний цай уугаагүй хүмүүс түргэн хоол, чанаргүй хүнс хэт их идсэнээс болж хэт таргалалтад өртөх магадлал өндөртэй байдаг аж. Мөн биед шаардлагатай хоолноос авах амин дэмүүдийг өглөөний цайнаас түлхүү авдаг тул алгасаж болохгүй. Өглөөний цайгаа уулгүй гарснаар сэргэж чадаагүй эрч хүч, энерги нь бүтэн өдрийн турш дутагдаад зогсохгүй тогтмол уухгүй явсаар байвал өвчин эмгэг тусах аюултайг санах хэрэгтэй юм. Цаашлаад өглөөний цай уугаагүйгээс болоод анхаарал төвлөрөхгүй байх, сульдах болон хоол боловсруулах эрхтнүүдийн үйл ажиллагаа алдагдах зэрэг маш олон сөрөг үр дагаврууд ажиглагддаг.

Ямар төрлийн хүнс идвэл зүйтэй вэ?

Өглөөний цайнд хүнд төрлийн юм идэхээс зайлсхийх хэрэгтэй. Юу ч хамаагүй идэж эрч хүч авах ёстой гээд мах ихтэй хүнс, хоносон хоол зэргийг өглөө эрт өлөн ходоодон дээрээ идвэл бие хүндэрч ажлын бүтээмжийг тань буруулахаас гадна ходоод гэдсэнд муугаар нөлөөлнө. Тиймээс илчлэг сайтай хөнгөн хүнсийг нь сонгох нь зүйтэй. Үүнд ашигтай нүүрс ус (хүнсний эслэг), уураг агуулсан бүтээгдэхүүн болон байгалийн гаралтай бүтээгдэхүүнүүд болох  гурил, гурилан бүтээгдэхүүн, сүү сүүн бүтээгдэхүүн, шинэхэн ногоо, ногооны салат, ногооны зутан, жимс жимсгэнэ, жимсний шүүс, жимсний чанамал, өндөг, зөгийн бал, лимонтой ус зэрэг багтана.

Must Read

“ЭЭЖИЙН СОНГОЛТ – ЭРҮҮЛ ХҮНС”, “ӨГЛӨӨНИЙ ЦАЙ” ХӨДӨЛГӨӨНИЙГ ӨРНҮҮЛЭХ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

Хүнсний аюулгүй байдлыг хангаж, Монгол хүн эрүүл байх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Засгийн газрын 2019 оны 52 дугаар тогтоолоор “Эрүүл...

МАЛ ЗҮЙЧДИЙН УЛСЫН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

Монгол Улсын Ерөнхий Сайдын ивээл дор “Мал зүйчдийн улсын зөвлөгөөн” өнөөдөр боллоо.  Зөвлөгөөнд  Монгол Улсын ерөнхий сайд У.Хүрэлсүх,  ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан тэргүүтэй 21 аймаг нийслэлийн...

ХХААХҮ-ИЙН САЙД Ч.УЛААН ОРОН НУТГИЙН МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГАД ЗОО БАГАЖ ХЭРЭГСЭЛ ГАРДУУЛАВ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас санаачлан МУ-ын Ерөнхий Сайдын ивээл дор “Мал зүйчдийн улсын зөвлөгөөн”-ийг 2019 оны 12 дугаар сарын 19-нд буюу маргааш...

МОНГОЛ УЛС, БҮГД НАЙРАМДАХ БЕЛАРУСЬ УЛСТАЙ ХАМТРАН СҮҮНИЙ ЧИГЛЭЛИЙН ЭРЧИМЖСЭН АЖ АХУЙ ХӨГЖҮҮЛЭХ ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ

Монгол Улсад сүүний кластер байгуулах чиглэлд хамтран ажиллах тухай Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Бүгд...