Нүүр хуудас Онцлох мэдээ ГАЧУУРТ ТОСГОНД ЖИЛДЭЭ 600 ТОНН ЧАЦАРГАНА БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН ШАВ ТАВИЛАА

ГАЧУУРТ ТОСГОНД ЖИЛДЭЭ 600 ТОНН ЧАЦАРГАНА БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН ШАВ ТАВИЛАА

“Ногоон Ази сүлжээ “ОУТББ-ын зүгээс уур амьсгалын өөрчлөлтийн хохирол амссан бүс нутаг, цөлжилт үүссэн газруудад КОЙКА олон улсын хамтын ажиллагааны байгууллага болон бусад байгууллагуудтай хамтран Монголын гурван бүс нутагт цөлжилтийг бууруулан ойжуулах ажлыг хийж ирсэн юм. Гэвч ойжуулалтын талбайн иргэд л ажлын байраар хангагдах хязгаарлагдмал байдал, жимс жимсгэнийг гар аргаар хураах, хураасан жимсээ хямд үнээр худалдаалах, уур амьсгалын эрс тэс байдал зэргээс тэдгээр иргэдийг бие даалгахад бэрхшээлтэй тулгарсан юм. Тиймээс иргэдийн хэрэгцээг харгалзан үзэн жимс жимсгэнийг боловсруулж зарах, ойн аж ахуйн үнэ цэнийг нэмэгдүүлэх , тэднийг мэргэжлийн түвшинд сургах замаар иргэдийн амьдралыг дээшлүүлэх болон уур амьсгалын өөрчлөлтөнд дасан зохицох жишиг загварыг бий болгохоор зорьсон билээ.

Энэхүү зорилтын хүрээнд “Ногоон ази сүлжээ” ОУТББ, КОЙКА олон улсын хамтын ажиллагааны байгууллага, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран Жимс жимсгэнэ боловсруулах үйлдвэрийг Гачуурт тосгонд байгуулах гэж байна. Өчигдөр энэхүү Жимс жимсгэнэ боловсруулах үйлдвэрийн Шав тавих ёслолын арга хэмжээг Гачуурт тосгонд зохион байгууллаа. Нээлтийн ёслолд Нийслэлийн Хүнс хөдөө аж ахуйн газрын дарга Б.Пүрэвсүрэн, КОЙКА Монгол дахь суурин төлөөлөгч Жу Хэн Ран, “Ногоон ази сүлжээ” ОУТББ-ын ТУЗ-ын дарга У Ги Чүл, Нийслэлийн Хүнс хөдөө аж ахуйн газрын Газар тариалангийн хэлтсийн дарга Ц.Төмөртулга, Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь төлөөлөгчийн Газрын дарга Д.Ганболд, Нийслэлийн Хүнс хөдөө аж ахуйн газрын Газар хүнсний хэлтсийн дарга Р.Ундармаа, КОЙКА Монгол дахь төлөөлөгчийн газрын Орлогч дарга  Ким Сү Яан, “Ногоон Ази сүлжээ” ОУТББ-ын Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Шин Ги Ху, “Ногоон Ази сүлжээ” ОУТББ-ын Монгол дахь төлөөлөгчийн газрын Төслийн зохицуулагч Ким Сон Ги, Монголын Жимс жимсгэнийн үндэсний холбооны тэргүүн Д.Насанжаргал, Монгол дахь Солонгос төрийн бус байгууллагуудын холбооны тэргүүн Хан Бён Ги, “Жей Кей Эл Эм” ХХК-ний Ерөнхий захирал Чой Бэ Сүл, Булган аймгийн Баяннуур сумын Баяннуур шугуй нөхөрлөлийн ахлагч Б.Энхжаргал тэргүүтэй зочид төлөөлөгчид оролцов.

Монголын уур амьсгалын өөрчлөлтөөс хохирол амссан бүс нутгийн иргэн, үйлдвэрлэгчдийн нэгдсэн сүлжээ байгуулах болон жимс жимсгэний боловсруулалтаар дамжуулан иргэдийн бие даах чадварыг бий болгох зорилготой энэхүү төсөл нь 2019-2021 оны хооронд 1,414,000,000 воны санхүүжилтээр хэрэгжих юм. Төслийн хүрээнд Улаанбаатар хот дахь Гачуурт тосгон болон Булган аймгийн Баяннуур сум, Дашинчилэн сум, Төв аймгийн Аргалант сумын ойжуулалтын талбайд тариалсан чацаргана жимсийг боловсруулж, зах зээлд нийлүүлэх ажлыг хийх аж. Урьдчилсан байдлаар дээрх талбайд ажиллаж буй  80 гаруй хүнийг ажлын байраар хангаж, тэдний гэр бүлийн 300 гаруй хүний амьдрал сайжирна хэмээн үзэж байна.

Must Read

“ЭЭЖИЙН СОНГОЛТ – ЭРҮҮЛ ХҮНС”, “ӨГЛӨӨНИЙ ЦАЙ” ХӨДӨЛГӨӨНИЙГ ӨРНҮҮЛЭХ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

Хүнсний аюулгүй байдлыг хангаж, Монгол хүн эрүүл байх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Засгийн газрын 2019 оны 52 дугаар тогтоолоор “Эрүүл...

МАЛ ЗҮЙЧДИЙН УЛСЫН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

Монгол Улсын Ерөнхий Сайдын ивээл дор “Мал зүйчдийн улсын зөвлөгөөн” өнөөдөр боллоо.  Зөвлөгөөнд  Монгол Улсын ерөнхий сайд У.Хүрэлсүх,  ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан тэргүүтэй 21 аймаг нийслэлийн...

ХХААХҮ-ИЙН САЙД Ч.УЛААН ОРОН НУТГИЙН МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГАД ЗОО БАГАЖ ХЭРЭГСЭЛ ГАРДУУЛАВ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас санаачлан МУ-ын Ерөнхий Сайдын ивээл дор “Мал зүйчдийн улсын зөвлөгөөн”-ийг 2019 оны 12 дугаар сарын 19-нд буюу маргааш...

МОНГОЛ УЛС, БҮГД НАЙРАМДАХ БЕЛАРУСЬ УЛСТАЙ ХАМТРАН СҮҮНИЙ ЧИГЛЭЛИЙН ЭРЧИМЖСЭН АЖ АХУЙ ХӨГЖҮҮЛЭХ ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ

Монгол Улсад сүүний кластер байгуулах чиглэлд хамтран ажиллах тухай Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Бүгд...