Нүүр хуудас Онцлох мэдээ “МАЛЫН ГЕНЕТИК НӨӨЦИЙН ТӨЛӨВ БАЙДЛЫГ ҮНЭЛЭХЭД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ НЬ” ТӨСӨЛ...

“МАЛЫН ГЕНЕТИК НӨӨЦИЙН ТӨЛӨВ БАЙДЛЫГ ҮНЭЛЭХЭД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ НЬ” ТӨСӨЛ ХЭРЭГЖИНЭ

НҮБ-ын ХХААБ-аас санхүүжүүлэн ХХААХҮЯ-тай хамтран “Малын генетик нөөцийн төлөв  байдлыг үнэлэхэд дэмжлэг үзүүлэх нь” төслийг 2019-2020 онд хэрэгжүүлнэ. Энэ төслийг баталгаажсан үүлдэр, омгийн мал бүхий 21 аймагт төлөв байдлыг тодорхойлох, үнэлэх ажлыг гүйцэтгүүлж, тайлан мэдээллийг хүлээн авах юм.

“Малын генетик нөөцийн үнэлгээнд дэмжлэг үзүүлэх нь” төсөл  хэрэгжсэнээр  Монгол улсад баталгаажсан болон нутагшуулан үржүүлж буй үүлдэр, омгийн малын тоо, ашиг шимийн чиглэл, үржүүлэх бүс байршлыг тодорхойлох, урт болон дунд хугацааны үржил селекцийн бодлогыг боловсруулах, зорилтод зах зээлд хэрэглэгчийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн төрөлжүүлэн үржүүлэх юм. Энэхүү төслийн нээлтийн сургалтад ХХААХҮЯ-ны ТНБД-ын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, ТЗУГ-ын дарга Т.Жамбалцэрэн оролцож үг хэлэв.

Энэхүү сургалтын үеэр “Малын генетик нөөцийн төлөв байдлын талаарх  Монгол Улсын эрхзүйн бодлого,  Малын генетик  нөөцийн төлөв байдлыг тодорхойлох чиглэлээр хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, Малын генетик нөөцийн үнэлгээнд дэмжлэг үзүүлэх нь” илтгэх тавигдсан юм.

Тус сургалтад  Малын генетик нөөцийн үндэсний зөвлөлдөх хороо, Хөдөө аж ахуйн их сургууль, Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэн,  Аймаг нийслэлийн Мал үржлийн албаны дарга, эрдэмтэн судлаачид, шинжээчид оролцож байна.

Must Read

“СҮҮНИЙ ҮЙЛДВЭРҮҮДЭД МӨРДӨХ ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН МЕНЕЖМЕНТИЙН СИСТЕМ БА OЛОН УЛСЫН СТАНДАРТУУД” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН 3 ӨДРИЙН ТАНХИМЫН БОЛОН ДАДЛАГА СУРГАЛТ БОЛЖ БАЙНА.

Европын Холбооны санхүүжилтээр НҮБ-ын Аж үйлдвэр хөгжлийн байгууллага нь ХХААХҮЯ, НҮБ-ын ХХААБ-тай хамтран хэрэгжүүлж буй “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих (SECiMC2)”...

УРИАЛГА

Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас дараах уриалгыг дэвшүүлж байна. Өдрийг...

НООСНЫ УРАМШУУЛАЛ МАЛЧДЫН НЭРИЙН ДАНСАНД ОРЖ ЭХЭЛЛЭЭ

Үндэсний үйлдвэрт хонь, тэмээний ноос бэлтгэн тушаасан малчин,мал бүхий этгээдэд мөнгөн урамшуулал олгож эхэллээ. Хонь, тэмээний ноос бэлтгэж, үндэсний үйлдвэрт тушаасан малчин, мал бүхий этгээдэд...

НИЙСЛЭЛИЙН ИРГЭДЭД ЗОРИУЛСАН МАХНЫ ӨРГӨТГӨСӨН ХУДАЛДАА АНХ УДАА БОЛНО

Нийслэлийн хүн амын махны хангамжийг нэмэгдүүлэх, үнийн тогтвортой байдлыг хангах зорилгоор Нийслэлийн Онцгой комиссын 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн өргөтгөсөн хуралдаан, Нийслэлийн Засаг...