Нүүр хуудас Онцлох мэдээ “ШИЛМЭЛ МАЛ-2019” ГОЙД АШИГ ШИМТ ҮРЖЛИЙН МАЛЫН ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

“ШИЛМЭЛ МАЛ-2019” ГОЙД АШИГ ШИМТ ҮРЖЛИЙН МАЛЫН ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

ХХААХҮЯ-наас зохион байгуулагддаг “Намрын ногон өдрүүд” нэгдсэн арга хэмжээний хүрээнд “Шилмэл мал-2019” гойд ашиг шимт үржлийн мал, амьтан шалгаруулах үзэсгэлэн худалдаа Төв аймгийн Зуунмод хотод 09 дүгээр сарын 11-13-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. Уг арга хэмжээ нь өндөр ашиг шимтэй мал, амьтдыг шалгаруулж, нийтэд сурталчлах, мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийн үйл ажиллагааг нийтэд хүргэх, тэднийг урамшуулах, харилцан туршлага солилцох зорилготой юм.

 “Шилмэл мал-2019” арга хэмжээний үеэр Айрагны баяр, Цагаан идээний үзэсгэлэн худалдаа,  малын дуудлага худалдаа,  мал аж ахуйн тоног хэрэгсэл, малын эм бэлдмэлийн худалдаа боллоо.

Ажлын хэсгийн шинжээч, шүүгчид  5 төрлийн малд баг болон хуваагдан ажиллаж, мал тус бүрт үзлэг, хэмжилт хийж, үржлийн болон эрүүл мэндийн гэрчилгээний тодорхойлолтыг тулгаж, шалгаруулалтанд оролцуулж байгаа хээлтэгч, хээлтүүлэгч тус бүрт хэвшлийн үнэлгээ хийж, бие цогцос, ашиг шимийн үзүүлэлтийг тодорхойлж, үүлдэр тус бүрийг стандартын үзүүлэлттэй харьцуулан үнэлж, дүгнэн шилмэл мал, амьтдыг шалгарууллаа.

Үзэсгэлэн, худалдаанд Нийслэлийн 3 дүүргийн 12 иргэн,  1 аж ахуй нэгжийн 30 мал, амьтад оролцож дараах оролцогчид шалгарч, шилмэл мал, амьтанд бүртгэгдэж батламж авлаа.

Сүүний чиглэлийн шилмэл хээлтэгчээр:

1.1 Тэргүүн байр: Улаанбаатар хотын СХД-ийн 21 дүгээр хорооны иргэн С.Түмэнжаргалын хар тарлан үүлдрийн 000929 хувийн дугаартай, 6 настай, 618 кг жинтэй, хоногийн саамын гарц 24.2, 4.1 хувийн тослог, 3.0 хувийн уургийн агууламжтай сүүний үнээ,

Дэд байр: Улаанбаатар хотын СХД-ийн 21 дүгээр хорооны иргэн Д.Бавуудоржийн хар тарлан үүлдрийн 0172245 хувийн дугаартай, 6 настай, 577 кг жинтэй, хоногийн саамын гарц 28.5, 4.3 хувийн тослог, 3.1 хувийн уургийн агууламжтай сүүний үнээ,

Дэд байр: Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны иргэн Ю.Алтантуяагийн хар тарлан үүлдрийн 000039 хувийн дугаартай, 3 настай, 476 кг жинтэй, хоногийн саамын гарц 17.5, 2.5 хувийн тослог, 3.3 хувийн уургийн агууламжтай сүүний үнээ,

Сүүний чиглэлийн шилмэл хээлтүүлэгчээр:

2.1 Тэргүүн байр: Улаанбаатар хотын ХУД-ийн 12 дугаар хорооны иргэн Н.Батөмөрийн хар тарлан үүлдрийн 001401 хувийн дугаартай, 5 настай, 614 кг биеийн жинтэй бух,  

2.2.Дэд байр: Улаанбаатар хотын СХД-ийн 21 дүгээр хорооны иргэн Д.Нямсүрэнгийн хар тарлан үүлдрийн 017246 хувийн дугаартай, 4 настай 614кг биеийн жинтэй бух,

3. Гахайн төрөлд

Тэргүүн байрыг СХД-ийн 32 дугаар хорооны иргэн Ц.Баттулга дюрок үүлдрийн мэгж, СХД-ийн 32 дугаар хорооны иргэн Б.Алтантуяагийн  дюрок үүлдрийн бодон тус тус шалгарч батламж авлаа.

Үзэсгэлэн худалдааны хүрээнд зохион байгуулагдсан шилдэг амт, чанар, сав баглаа боодолтой цагаан идээний шалгаруулалтыг Хүнсний үйлдвэрлэлийн хэлтэс хариуцан ажилласан. Мөн “Шилдэг түнш” байгууллагаар шалгарлаа.

Must Read

ЦАХИМ ХИЧЭЭЛ №17 Махны чиглэлийн тахиа маллах технологи

https://www.youtube.com/watch?v=bn8BpKBgC04 ТАЛАРХАЛ Олон улсад шинэ төрлийн коронавирус (Covid-19)-ийн халдвар цар тахлын хэмжээнд хүрч, өндөржүүлсэн...

ЦАХИМ ХИЧЭЭЛ №16 Өндөгний чиглэлийн тахиа маллах технологи

https://www.youtube.com/watch?v=KH5q9Ual0Jc&feature=youtu.be&fbclid=IwAR1uQFFMdFA7tZk0iYkKxtH7LdYDkjzEJqqjKvetwFSV4Bq2lpWdI5tzRYI ТАЛАРХАЛ Олон улсад шинэ төрлийн коронавирус (Covid-19)-ийн халдвар цар тахлын хэмжээнд хүрч, өндөржүүлсэн...

ЦАХИМ ХИЧЭЭЛ №15 Шувууны аж ахуйн хөгжил, ач холбогдол

https://www.youtube.com/watch?v=yCfh8SrHkGc ТАЛАРХАЛ Олон улсад шинэ төрлийн коронавирус (Covid-19)-ийн халдвар цар тахлын хэмжээнд хүрч, өндөржүүлсэн...

ЦАХИМ ХИЧЭЭЛ №14 Зөгийн аж ахуйг түүнээс гарах бүтээгдэхүүн

https://youtu.be/3t_UZBBsI8w ТАЛАРХАЛ Олон улсад шинэ төрлийн коронавирус (Covid-19)-ийн халдвар цар тахлын хэмжээнд хүрч, өндөржүүлсэн...

ЦАХИМ ХИЧЭЭЛ №13 Зөгийн бүл гэж юу вэ?

https://youtu.be/XPwkYmk_5MQ ТАЛАРХАЛ Олон улсад шинэ төрлийн коронавирус (Covid-19)-ийн халдвар цар тахлын хэмжээнд хүрч, өндөржүүлсэн...