Нүүр хуудас Онцлох мэдээ “НАМРЫН НОГООН ӨДРҮҮД-2019” АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦОХ АЖ АХУЙ, НЭГЖИЙН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

“НАМРЫН НОГООН ӨДРҮҮД-2019” АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦОХ АЖ АХУЙ, НЭГЖИЙН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

“Намрын ногоон өдрүүд-2019” арга хэмжээн 9-р сарын  18-24 өдрүүдэд Мишээл экспо төвд зохион байгуулна. Хүн амын хүнсний хангамжийг тогтворжуулах, үндэсний үйлдвэрлэгчдийн шилдэг бүтээгдэхүүн, эх орны хөрсөнд ургасан шинэ ургацын дээжийг хэрэглэгчдэд шууд нийлүүлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилготой  “Намрын ногоон өдрүүд” нэгдсэн арга хэмжээг Монгол улсад атар газар эзэмшсэний 60 жилийн хүрээнд “Эрүүл хүнс – Эрүүл Монгол хүн” уриан дор болох юм.

“Намрын ногоон өдрүүд-2019” нэгдсэн арга хэмжээний үеэр 9-р сарын 20-нд “Баяжуулсан хүнс”, 9-р сарын 21-нд “Атар-60 жил” болон “Үндэсний хоол”,  9-р сарын 22-нд  “Мах сүүний анхдугаар аян”, 9-р сарын 23-нд  “Органик хүнс” өдөрлөгүүдийг тус бүр зохион байгуулна.   

Хүнсний боловсруулах салбарын өрсөлдөх чадварыг сайжруулах, хүнсний импортыг орлох, экспортыг нэмэгдүүлэх, дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэх, орон нутгийн үйлдвэрлэлийг дэмжих, хүнсний салбарт эрүүл, шударга өрсөлдөөнийг өрнүүлэх, харилцан туршлага судлах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор “Эрүүл Монгол хүнс” үзэсгэлэн худалдааны үеэр хүнсний шилдэг бүтээгдэхүүний шалгаруулалтыг дараах номинацаар зохион байгуулна.

  1. Шинэ нэр төрлийн шилдэг бүтээгдэхүүн                                                                     
  2. Хүнсний экспортын шилдэг бүтээгдэхүүн                             
  3. Хүнсний импортыг орлох шилдэг бүтээгдэхүүн                      
  4. Хүүхдэд зориулсан шилдэг бүтээгдэхүүн 
  5. Орон нутгийн хүнсний шилдэг бүтээгдэхүүн            

Энэхүү үзэсгэлэн худалдаанд оролцох сонирхолтой хүнс үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүд хүсэлт бүхий албан бичигтэй  9-р сарын 12-14-ны өдрүүдэд ХХААХҮЯ-ны Хүнсний үйлдвэрийн хөгжлийн бодлого зохицуулалтын газрын мэргэжилтэн Ц.Цэцэгбадам, 504 тоот өрөөнд (холбоо барих утас: 261962, 88020727) бүртгүүлнэ үү. Бүртгүүлэх үедээ үзэсгэлэн худалдаанд оролцогчид ХХААХҮЯ-тай хариуцлагын гэрээ байгуулан, мандат авах юм

Must Read

“СҮҮНИЙ ҮЙЛДВЭРҮҮДЭД МӨРДӨХ ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН МЕНЕЖМЕНТИЙН СИСТЕМ БА OЛОН УЛСЫН СТАНДАРТУУД” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН 3 ӨДРИЙН ТАНХИМЫН БОЛОН ДАДЛАГА СУРГАЛТ БОЛЖ БАЙНА.

Европын Холбооны санхүүжилтээр НҮБ-ын Аж үйлдвэр хөгжлийн байгууллага нь ХХААХҮЯ, НҮБ-ын ХХААБ-тай хамтран хэрэгжүүлж буй “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих (SECiMC2)”...

УРИАЛГА

Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас дараах уриалгыг дэвшүүлж байна. Өдрийг...

НООСНЫ УРАМШУУЛАЛ МАЛЧДЫН НЭРИЙН ДАНСАНД ОРЖ ЭХЭЛЛЭЭ

Үндэсний үйлдвэрт хонь, тэмээний ноос бэлтгэн тушаасан малчин,мал бүхий этгээдэд мөнгөн урамшуулал олгож эхэллээ. Хонь, тэмээний ноос бэлтгэж, үндэсний үйлдвэрт тушаасан малчин, мал бүхий этгээдэд...

НИЙСЛЭЛИЙН ИРГЭДЭД ЗОРИУЛСАН МАХНЫ ӨРГӨТГӨСӨН ХУДАЛДАА АНХ УДАА БОЛНО

Нийслэлийн хүн амын махны хангамжийг нэмэгдүүлэх, үнийн тогтвортой байдлыг хангах зорилгоор Нийслэлийн Онцгой комиссын 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн өргөтгөсөн хуралдаан, Нийслэлийн Засаг...