Нүүр хуудас СУРГАЛТ ХӨТӨЛБӨР ФЕРМ-АЯЛАЛ сургалт зохион байгууллаа.

ФЕРМ-АЯЛАЛ сургалт зохион байгууллаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд НХХААГ, Хан-Уул дүүргийн ЗДТГ-тай хамтран 2019 оны 05 дугаар сарын 24-нд  дүүргийн 6 хорооны сүүний үхрийн фермийн аж ахуй эрхлэгчид болон шинээр хориглосон бүсэд орсон нүүх иргэдэд зориулан Ферм-аялал сургалтыг зохион байгууллаа. Сургалтаар Төв аймгийн Баяндэлгэр сумын нутагт байрлах “Нүүдэлчин-Агро ферм” ХХК, Архуст сумын нутагт байрлах “Хишигтэн Нүүдэлчин”ХХК-ны жишиг цогцолбор фермийн аж ахуйн үйл ажиллагаатай танилцуулж, туршлага судлуулан мэргэжил арга зүйгээр ханган ажиллалаа.

Must Read