Нүүр хуудас Онцлох мэдээ ГАМШГААС ХАМГААЛАХ ИЖ БҮРЭН СУРГУУЛИЙН ТАНХИМЫН КОМАНД ШТАБЫН ДАДЛАГА СУРГУУЛЬ МАРГААШ ҮРГЭЛЖИЛНЭ

ГАМШГААС ХАМГААЛАХ ИЖ БҮРЭН СУРГУУЛИЙН ТАНХИМЫН КОМАНД ШТАБЫН ДАДЛАГА СУРГУУЛЬ МАРГААШ ҮРГЭЛЖИЛНЭ

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Онцгой байдлын ерөнхий газартай хамтран зохион байгуулж буй нийслэлийн Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль өнөөдөр /2019.04.24/ эхэлсэн тухай мэдээллийг хүргэсэн. Тэгвэл үдээс хойшхи сургууль танхимын команд штабын дадлага сургуулилалтаар үргэлжиллээ.

Танхимын команд штабын сургууль хийхдээ дадлага сургуулийн удирдагчаас нийслэлийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын даргад цагийн байдал хүргүүлж, тухайн газар хөдөлж, гамшиг осол тохиолдсон нөхцөлд холбогдох байгууллагууд ямар зохион байгуулалтаар хамтарч ажиллах, уялдаа холбоогоо сайжруулах, үүссэн эрсдэлийг хэрхэн түргэн шуурхай шийдвэрлэх талаар санал боловсруулан танилцуулж байгаа юм.

Мөн өмнө мэдээлсэн цагийн байдал 1/А буюу нийслэл хотын хэмжээнд барилга байгууламжийн 80 орчим хувь нь нурж, 60,000 хүн өртсөн, 20,000 орчим айл өрх орон гэргүй болсон гамшиг бодитой тохиолдсон нөхцөлд Монгол Улсын Засгийн газар, нийслэл дүүргийн удирдлагууд, бүх шатны төр захиргааны байгууллага, ААН, гадаад, дотоодын иргэний нийгмийн байгууллагууд ямар төлөвлөгөөний дагуу ажиллах, тохиолдсон осол гамшгийн үеэр хэрхэн зохион байгуулалтад орох, хүн хүч болон материаллаг эд зүйлс, техник хэрэгслийн нөөцийг нарийн тооцоолон гамшиг эрсдэлийг давах төлөвлөгөө гарган ажиллаж байна.

Энэ талаар ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр “Ажлыг төлөвлөдөг, зохион байгуулдаг, судалгаатай, системтэй явуулдаг арга зүйг эзэмшихийн тулд өнөөдөр бид энд ажиллаж байна. Эхэлсэн бол энэ ажлыг бид заавал үр дүнд хүрч дуусгана. Мэдээллийн урсгалыг хурдан шуурхай болгож уялдаа холбоотойгоох нягтарч баг болж ажилла” гэдгийг хатуу хэллээ.

Ингээд өнөөдрийн танхимын команд штабын сургууль өндөрлөж, маргааш /2019.04.25/ цагийн байдал 1/А  нөхцөл байдлын үр дүнг тайлбарлахаар боллоо

Must Read

“ЭЭЖИЙН СОНГОЛТ – ЭРҮҮЛ ХҮНС”, “ӨГЛӨӨНИЙ ЦАЙ” ХӨДӨЛГӨӨНИЙГ ӨРНҮҮЛЭХ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

Хүнсний аюулгүй байдлыг хангаж, Монгол хүн эрүүл байх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Засгийн газрын 2019 оны 52 дугаар тогтоолоор “Эрүүл...

МАЛ ЗҮЙЧДИЙН УЛСЫН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

Монгол Улсын Ерөнхий Сайдын ивээл дор “Мал зүйчдийн улсын зөвлөгөөн” өнөөдөр боллоо.  Зөвлөгөөнд  Монгол Улсын ерөнхий сайд У.Хүрэлсүх,  ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан тэргүүтэй 21 аймаг нийслэлийн...

ХХААХҮ-ИЙН САЙД Ч.УЛААН ОРОН НУТГИЙН МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГАД ЗОО БАГАЖ ХЭРЭГСЭЛ ГАРДУУЛАВ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас санаачлан МУ-ын Ерөнхий Сайдын ивээл дор “Мал зүйчдийн улсын зөвлөгөөн”-ийг 2019 оны 12 дугаар сарын 19-нд буюу маргааш...

МОНГОЛ УЛС, БҮГД НАЙРАМДАХ БЕЛАРУСЬ УЛСТАЙ ХАМТРАН СҮҮНИЙ ЧИГЛЭЛИЙН ЭРЧИМЖСЭН АЖ АХУЙ ХӨГЖҮҮЛЭХ ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ

Монгол Улсад сүүний кластер байгуулах чиглэлд хамтран ажиллах тухай Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Бүгд...