Нүүр хуудас Онцлох мэдээ БОГ МАЛЫН АНГИЛАГЧ, ШИНЖЭЭЧ БЭЛТГЭХ СУРГАЛТ БОЛЛОО.

БОГ МАЛЫН АНГИЛАГЧ, ШИНЖЭЭЧ БЭЛТГЭХ СУРГАЛТ БОЛЛОО.

Малын генетик нөөцийн тухай хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Бог малын ангилагч, шинжээч бэлтгэх” сургалтыг ХААИС-ийн Мал аж ахуй, биотехнологийн сургуультай хамтран 04 дүгээр сарын 08-ны өдрөөс зохион байгуулж эхлээд байна. Сургалтанд 21 аймаг, нийслэлийн мэргэжлийн байгууллагын төлөөлөл, Мал үржүүлэг технологийн нэгжийн мал зүйчид бүхий 60 гаруй мэргэжилтнүүд хамрагдаж байна.

Сургалтыг нээж ХХААХҮЯ-ны Малын үржил, бүртгэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Батсүрэн үг хэлж, “Малын үржил, бүртгэлийн чиглэлээр 2019 онд зохион байгуулах ажлын төлөвлөгөөг танилцуулав. Мөн “Малын үржил, селекцийн ажил болон үзлэг, ангилалтын арга хэмжээний зохион байгуулалт, анхаарах асуудлууд”-ын талаар мэдээлэл хийв. ХХААХҮЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн, доктор Г.Сувдаа “Мал аж ахуйн салбарын бодлого, эрх зүй, малын генетик нөөцийн төлөв байдлыг тодорхойлох, үнэлэх тайлагнах системийн тухай”, ЗГ-ын тохируулагч агентлаг МХЕГ-ын Малын үржлийн хяналтын улсын ахлах байцаагч, доктор, дэд профессор Д.Батмөнх “Бог малын үржлийн ажилд хяналт тавих тухай” сэдвээр тус тус мэдээлэл хийв.

Сургалтыг холбогдох хууль, журмын хүрээнд батлагдсан хөтөлбөрийн дагуу 14 хоногийн хугацаатай зохион байгуулах бөгөөд эхний 7 хоногт танхимын сургалт, 2 дахь 7 хоногт малчдын хотонд өөхөн сүүлт бүдүүн бүдүүвтэр ноост хонь, нарийн, нарийвтар ноост хонь, ноолуурын чиглэлийн болон сүүний чиглэлийн ямаанд үзлэг ангилалт хийж дадлагажих юм. Тайлан хамгаалалтаар сургалтын үнэлгээг дүгнэх юм. Сургалтанд оролцогчдыг хууль, журам, гарын авлагаар хангах ажлыг зохион байгуулав.

өмнөх нийтлэлБЭЛТГЭСЭН МАХНЫ ХУДАЛДАА ЭХЭЛЛЭЭ
Дараагийн нийтлэлЗАХИРАМЖ

Must Read

ЗАРИМ ТӨРЛИЙН БАРААНЫ ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭГ НЭЭНЭ

Улсын Онцгой комисс, Нийслэлийн Онцгой комиссын өргөтгөсөн хуралдааны үеэр үйл ажиллагааг нь хязгаарласан зарим чиглэл, салбаруудыг үе шаттайгаар нээх...

МОНГОЛ УЛС 2020 ОНД 67.1 САЯ МАЛ ТООЛУУЛЛАА

Монгол Улсын 2020 оны Мал тооллогын урьдчилсан дүнгээр 67.1 сая толгой мал тоологдлоо. Үүнээс 4.1 сая адуу,...

ЗАСАГ ДАРГА Д.СУМЪЯАБАЗАР А/06 ТООТ ЗАХИРАМЖ ГАРГАЛАА

Нийслэл хотод 2021.01.11-нээс Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулж, Өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж байгаатай холбогдуулан...