Монгол улсын Засгийн газраас баталсан “Жимс жимсгэнэ “ хөтөлбөрийн хүрээнд 2019 онд ХХААХҮЯам,Тариалан Эрхлэлтийг дэмжих сантай хамтран манай байгууллага дараах төрлийн жимс жимсгэний суулгацыг 10 хувийн урьдчилгаатай , 6 жилийн хугацаатай ,хүүгүй зээлээр олгох ажлыг зохион байгуулна.
Иймд Нийслэлийн Хүнс,Хөдөө аж ахуйн газарт болон өөрийн харьяалагдах дүүргийн Хөдөө аж ахуйн асуудал хариуцсан мэргэжилтэн нарт захиалгаа өгнө үү.
Жич:2009-2014 онуудад “Чацаргана” үндэсний хөтөлбөрт хамрагдаж суулгац гэрээгээр авсан иргэн,аж ахуйн нэгж,байгууллага гэрээний үүргээ биелүүлж , эргэн төлөлтөө хийхийг сануулж байна.
Зээлээр олгох суулгацын үнэ,жагсаалт
Зээлээр олгох суулгац |
||||
Д/д | Суулгацын нэр | Суулгацын сорт | Нэг бүрийн үнэ
/төг/ |
Нийт олгох хэмжээ
/ш/ |
1 | Чавганы суулгац | Чемальская синяя | 30,600 | 804 |
2 | Бэсрэг алим | Алтайская румянная | 25,500 | 987 |
3 | Үхрийн нүд | Приморский чемпион | 3,672 | 272 |
4 | Чацарганы суулгац | Чуйская,Масличная
/ Увс аймаг Чорос гал ХХК/ |
2071 | 1183 |
Чуйская /Поливит ХХК/ | 1933 | 60,025 | ||
Чуйская,Масличная
/Увс аймаг Улаан шүрэн чандмань ХХК/ |
2064 | 17,861 |
НИЙСЛЭЛИЙН ХҮНС,ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАЗАР