Нүүр хуудас СУРГАЛТ ХӨТӨЛБӨР МАЛ АЖ АХУЙН ХОРШООНЫСУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

МАЛ АЖ АХУЙН ХОРШООНЫСУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

cНийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, “Жи Си Эс” ТББ-тай хамтран 2019 оны 03 дугаар сарын 5-6-ны өдрүүдэд СХД-ийн 21 дүгээр хорооны Партизан, Рашаантын иргэдэд мал аж ахуйн хоршооны сургалтыг зохион байгууллаа.

Сургалтаар “МАЛ АЖ АХУЙН ХОРШООНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААГААР ӨРХИЙН ОРЛОГО НЭМЭГДҮҮЛЭХ, ОРОН НУТГИЙН ҮХЭР СҮРГИЙН ҮҮЛДЭРЛЭГ БАЙДЛЫГ САЙЖРУУЛАХ” төслийн талаар танилцуулж, эрчимжсэн аж ахуйг хөгжүүлэх чиглэлээр хийж хэрэгжүүлж буй ажлууд, цаашдын зорилт, шинээр батлагдсан хууль, хөтөлбөр, стандартын талаар мэдээлэл өгч мэргэжил арга зүйгээр ханган ажиллалаа. Мөн малын тэжээллэг, арчилгаа маллагаа, хоршоо, зохиомол хээлтүүлгийн хэрэгцээ шаардлага, ач холбогдол, хоршооны зохион байгуулалтаар үйл ажиллагаагаа нэгтгэж ажиллах талаар мэргэжилтнүүд мэдээлэл хийсэн. Уг төсөл нь 2014 оноос эхлэн амжилттай хэрэгжиж байгаа бөгөөд уг төслийн хүрээнд 2 мал аж ахуйн хоршоог шинээр байгуулан малчдыг хөдөлмөрөө хорших боломжийг бүрдүүлэн тодорхой үр дүнд хүрсэн байна. Сургалтанд45 иргэн хамрагдаж, төсөлд хамрагдах хүсэлтэй иргэдийн судалгааг авч ажиллалаа.

өмнөх нийтлэлМэндчилгээ
Дараагийн нийтлэлМэндчилгээ

Must Read

Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аянд бид нэгдэв

НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас жил бүр зохион байгуулдаг “Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-д ХХҮЕГ нэгдлээ.Уг аяны...

НИЙСЛЭЛИЙН 30 БАЙРШИЛД 478.74 ТН НӨӨЦИЙН МАХ ХУДАЛДААЛЖЭЭ

Улаанбаатар хотын Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй, Багануур дүүргийн нийт 30 байршилд Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн албан хаагчид нөөцийн мах...

НӨӨЦИЙН МАХ БОРЛУУЛАХ ЦЭГҮҮД

Өнөөдрийн байдлаар 13 аж ахуй нэгжийн 4073 тонн мах шаардлага хангасан хүнсний агуулах, зооринд хадгалагдаж байна. Энэхүү 4073 тонн...

№5 СҮҮНИЙ ҮХРИЙН АЖ АХУЙН ЗОХИСТОЙ ДАДАЛ СЭДЭВТ 5 ЦУВРАЛ ВИДЕО ХИЧЭЭЛ ӨРГӨН БАРЬЖ БАЙНА.

https://youtu.be/_zeHOc8OH_c Улсын онцгой комиссын 2020 оны 01 дүгээр тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/191 Захирамжийн хүрээнд бүх төрлийн...

№4 СҮҮНИЙ ҮХРИЙН АЖ АХУЙН ЗОХИСТОЙ ДАДАЛ СЭДЭВТ 5 ЦУВРАЛ ВИДЕО ХИЧЭЭЛ ӨРГӨН БАРЬЖ БАЙНА.

https://youtu.be/mNZq1pB11IM Улсын онцгой комиссын 2020 оны 01 дүгээр тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/191 Захирамжийн хүрээнд бүх төрлийн...