Нүүр хуудас Онцлох мэдээ НИЙСЛЭЛИЙН ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРЫН ШИЛДГҮҮД ТОДОРЛОО

НИЙСЛЭЛИЙН ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРЫН ШИЛДГҮҮД ТОДОРЛОО

50969814_387574148708128_2488516081505796096_n_20190131032022Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолоор нийслэлийн Хөдөө аж ахуйн салбарын шилдгүүдийг өнөөдөр шалгаруулж шагналыг гардуулан өглөө. Шагналыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан гардуулан өглөө.51200827_373564746773659_6475332006732365824_n_20190131032028

“Нийслэлийн тэргүүний фермер”-ээр

  • Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны фермер Л.Цэдэнсодном, Ш.Ганбаатар, Б.Даваахүү, 32 дугаар хорооны фермер С.Цэрэгбаатар
  • Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны фермер С.Сонгууль, Н.Баттөр, 13 дугаар хорооны фермер Ч.Зулжаргал
  • Багануур дүүргийн 1 дүгээр хорооны фермер Д.Нармандах, 4 дүгээр хорооны фермер Ж.Загдсүрэн нар тодорлоо.

“Нийслэлийн тэргүүний тариаланч”-аар

  • Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны тариаланч Ж.Базаррагчаа,
  • Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны тариаланч Г.Батбаяр нар тодруулж шагнал гардууллаа.

50908598_315662889083514_907109041514217472_n_20190131032019

Нийслэлийн тэргүүний фермер, тариаланчаар шалгарсан иргэдэд баяр хүргэж нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүргийн түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан үг хэллээ. Тэрээр “нийслэлийн шилдэг фермер, тариаланчаар шалгарсан нийт иргэд та бүхэндээ НИТХ, НЗДТГ-ы нэрийн өмнөөс баяр хүргэе. Өөрсдийн мэргэжил, ажил хөдөлмөрөөс гадна нийслэлийн нийт хүн ардын эрүүл аюулгүй хүнсийг бэлтгэхэд та бүгдийн оруулж буй хувь нэмэр өндөр юм. Үүнийг нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, ялангуяа хүнс хөдөө аж ахуйн салбарын нийт хамт олон та бүгдийн хийж хэрэгжүүлсэн ажлыг өндрөөр үнэлж НИТХ-аас шийдвэр гаргасан. Та бүхний цаашдын ажил үйлсэд өндөр амжилт хүсэе” гэлээ

Must Read

“ҮРЖЛИЙН ШИЛМЭЛ СҮРЭГ ХОРШОО”

“Үржлийн шилмэл сүрэг” хоршоо ХУД-ийн 14-р хороонд зохиомол хээлтүүлгийн байнгын пункт ажиллуулж эхлээд байгаа...

НӨӨЦИЙН МАХ ХУДАЛДААНД ГАРЧ ЭХЭЛЛЭЭ

Нийслэлийн хүн амын 2020 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулан нийт 12.0 мянган тонн махыг бэлтгэсэн. Бэлтгэсэн...

“УЛСЫН АВАРГА МАЛЧИН, СААЛЬЧИН, ФЕРМЕР, ТАРИАЛАНЧИЙГ ТОДРУУЛЛАА

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 61 тоот тогтоолоор “Улсын аварга малчин өрх,...

“ЭРГҮҮЛ” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ ЭХЭЛЛЭЭ

Өнөөдөр шинэ коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх “ЭРГҮҮЛ” нэгдсэн арга хэмжээ эхэллээ. Эргүүлээр ажиллах албан хаагчид нь...