Нүүр хуудас Онцлох мэдээ ДОТООДЫН САВ, БАГЛАА БООДОЛ ҮЙЛДВЭРЛЭЛ, ХЭРЭГЛЭГЧДИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ЗУЗААТГАХ АНХДУГААР ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ...

ДОТООДЫН САВ, БАГЛАА БООДОЛ ҮЙЛДВЭРЛЭЛ, ХЭРЭГЛЭГЧДИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ЗУЗААТГАХ АНХДУГААР ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ АМЖИЛТТАЙ БОЛЛОО

IMG_87541

Засгийн газрын 2016 оны 287 дугаар тогтоолоор “Сав баглаа боодол” үндэсний хөтөлбөрийг баталсан. Тус хөтөлбөрийн хүрээнд сав, баглаа боодлын салбарын тогтвортой хөгжлийг хангах, төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх, дотоодын сав, баглаа боодол үйлдвэрлэгчид, хэрэглэгчдийн хамтын ажиллагааг өрнүүлэх, дотоодын үйлдвэрлэлийг борлуулалтаар дэмжих нөхцөл бүрдүүлэх зорилгоор “Монгол улсын Сав баглаа боодол үйлдвэрлэгчид, хэрэглэгчдийн анхдугаар зөвлөлдөх уулзалт”-ыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэдэх Сав, баглаа боодлын зөвлөл, Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Монголын сав, баглаа боодол үйлдвэрлэгчдийн нэгдсэн холбоо, Монголын хүнсчдийн холбоо, “Заша өвс” ТББ-тай хамтран зохион байгууллаа.Тус уулзалтад дотоодын сав, баглаа боодол үйлдвэрлэгчид, хэрэглэгч аж ахуйн нэгж, байгууллагууд, холбогдох төрийн болон төрийн бус байгууллагууд, мэргэжлийн холбоодын төлөөлөл 150 орчим хүн оролцлоо.

Зөвлөлдөх уулзалтыг нээж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Сауле, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын орлогч дарга М.Сарандаваа, Монголын сав, баглаа боодол үйлдвэрлэгчдийн нэгдсэн холбооны тэргүүн Б.Болдбаатар нар үг хэлсэн юм.

Хэлэлцүүлгийн хэсэгт сав, баглаа боодлын салбарын холбогдох төрийн болон төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагууд болон хувийн хэвшлийн төлөөллөөс үг хэлж, салбарын өнөөгийн байдал, тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар харилцан ярилцаж, санал дэвшүүлэв.

Дотоодын сав баглаа боодлын салбарыг борлуулалтаар дэмжих, дотоодод үйлдвэрлэсэн сав, баглаа боодлыг үйлдвэрлэл, үйлчилгээ, үйл ажиллагаандаа тогтмол ашиглаж, салбарын хөгжилд хувь нэмэр оруулж байгаа нийгмийн хариуцлагатай аж ахуйн нэгж, байгууллагыг “Мөнгөн богц” шагналтнаар өргөмжилдөг уламжлалыг тогтоож байгаа бөгөөд уулзалтын үеэр Монгол Улсын сав, баглаа боодлын салбарын оны шагнал “Мөнгөн богц” 2018 гардуулах үйл ажиллагаа боллоо. Үүнд:

  1. Хүнсний үйлдвэрийн салбараас “Талх чихэр” ХК
  2. Хөнгөн үйлдвэрийн салбараас “Lhamour” ХХК
  3. Уул уурхай, хүнд үйлдвэрийн салбараас “Оюу толгой” ХХК
  4. Худалдааны салбараас “Скай хайпермаркет” /И март/ ХХК
  5. Хоол үйлдвэрлэл, үйлилгээний салбараас “Микс пицца” ХХК тус тус шалгарч “Мөнгөн богц”, өргөмжлөлийн эзэн боллоо.

IMG_8719(1)Зөвлөлдөх уулзалтаас дотоодын сав, баглаа боодол үйлдвэрлэгчид, хэрэглэгчид болон хүнс, хөнгөн үйлдвэрлэл, худалдаа, нийтийн хоолны салбар, уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын аж ахуйн нэгж, байгууллагууд, холбогдох төрийн болон төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодод хандаж дараах уриалгыг гаргасан.

Монгол улсын сав, баглаа боодол үйлдвэрлэгчид, хэрэглэгчдийн анхдугаар зөвлөлдөх уулзалтаас гаргасан уриалга

 2018.12.18

 Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Монголын сав, баглаа боодол үйлдвэрлэгчдийн нэгдсэн холбооноос хамтран, Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Монголын хүнсчдийн холбоо, “Заша өвс” төрийн бус байгууллагаас дэмжин зохион байгуулсан “МОНГОЛ УЛСЫН САВ, БАГЛАА БООДОЛ ҮЙЛДВЭРЛЭГЧИД, ХЭРЭГЛЭГЧДИЙН АНХДУГААР ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ”-д оролцогчдоос 2019 онд хэрэгжүүлэхээр дараах уриалгыг гаргаж байна. Үүнд:

1. Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 287 дугаар тогтоолоор баталсан “САВ, БАГЛАА БООДОЛ” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх.

2. Монгол Улсын дотоодын сав, баглаа боодлын салбарыг тогтвортой хөгжүүлэх, салбарын ач холбогдлыг хэрэглэгч, үйлдвэрлэгчид, холбогдох төрийн болон төрийн бус байгууллагууд, мэргэжлийн холбоод, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагууд болон олон нийтэд сурталчлан таниулахын чухлыг онцлон “МОНГОЛ УЛСЫН САВ, БАГЛАА БООДЛЫН ӨДӨР” тэмдэглэлт өдрийг бий болгох, энэ өдрийн хүрээнд олон талт арга хэмжээ зохион байгуулах.

3. Сав, баглаа боодлын үйлдвэрлэл нь захиалгад тулгуурлан явагддаг өвөрмөц онцлогтойг харгалзан, дотоодын сав, баглаа боодол үйлдвэрлэгчдийг борлуулалтаар нь дэмжих зах зээлийн шаардлага тулгарч байгааг анхаарч дотоодод үйлдвэрлэсэн сав, баглаа боодлыг хүнс, хөнгөн үйлдвэр, худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлчилгээ, уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарт түлхүү ашиглах, энэ талын тэргүүн туршлагыг дэлгэрүүлэн сурталчлах, дотоодын сав, баглаа боодлын загвар, дизайн, чанарыг сайжруулах.

4. Монгол Улсын сав, баглаа боодлын үйлдвэрлэгч, хэрэглэгчдийн зөвлөлдөх уулзалт, мөн дотоодод үйлдвэрлэсэн сав, баглаа боодлыг үйлдвэрлэл, үйлчилгээ, үйл ажиллагаандаа тогтмол хэрэглэж заншсан, нийгмийн хариуцлагатай аж ахуйн нэгжүүдийг “МӨНГӨН БОГЦ” оны шагналтнаар өргөмжлөх арга хэмжээг цаашид жил бүр уламжлан зохион байгуулах, тус арга хэмжээнд салбарын төрийн болон төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод, аж ахуйн нэгж, байгууллагууд идэвхтэй хамтран ажиллах.

5. Монгол Улсын сав, баглаа боодлын салбарыг хөгжлийн шинэ шатанд гаргах, гадаад харилцааг хөгжүүлэх, экспортын баримжаатай сав, баглаа боодлын үйлдвэрлэлийг тогтвортой хөгжүүлэх стратегийн зорилтын хүрээнд “ДЭЛХИЙН САВ, БАГЛАА БООДЛЫН ХОЛБОО”-нд гишүүнээр элсэх, тус холбооны үйл ажиллагаанд тууштай оролцох, санаачилгатай хамтран ажиллах.

6. Хүн амын эрүүл мэндийг хамгаалах, хүнсний аюулгүй байдлыг хангахын онц чухлыг тэмдэглэн хүнсний зориулалтын бус хуванцар савнаас татгалзах, хүнсний зориулалтын савыг амьдрал, аж ахуй, үйл ажиллагаандаа хэрэглэж хэвших.

Цаашид уг зөвлөлдөх уулзалтыг жил бүр уламжлал болгон зохион байгуулснаар дотоодын сав, баглаа боодол үйлдвэрлэгч аж ахуйн нэгж, байгууллагын борлуулалт нэмэгдэх, эрүүл өрсөлдөөн бий болох, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа бэхжих зэрэг ач холбогдолтой юм.

Must Read

“ҮРЖЛИЙН ШИЛМЭЛ СҮРЭГ ХОРШОО”

“Үржлийн шилмэл сүрэг” хоршоо ХУД-ийн 14-р хороонд зохиомол хээлтүүлгийн байнгын пункт ажиллуулж эхлээд байгаа...

НӨӨЦИЙН МАХ ХУДАЛДААНД ГАРЧ ЭХЭЛЛЭЭ

Нийслэлийн хүн амын 2020 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулан нийт 12.0 мянган тонн махыг бэлтгэсэн. Бэлтгэсэн...

“УЛСЫН АВАРГА МАЛЧИН, СААЛЬЧИН, ФЕРМЕР, ТАРИАЛАНЧИЙГ ТОДРУУЛЛАА

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 61 тоот тогтоолоор “Улсын аварга малчин өрх,...

“ЭРГҮҮЛ” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ ЭХЭЛЛЭЭ

Өнөөдөр шинэ коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх “ЭРГҮҮЛ” нэгдсэн арга хэмжээ эхэллээ. Эргүүлээр ажиллах албан хаагчид нь...