ХҮЛЭМЖИЙН АЖ АХУЙН ХЭРЭГЛЭЭНИЙ ЭРЧИМ ХҮЧИЙГ ШӨНИЙН ТАРИФИЙН ХӨНГӨЛӨЛТӨД ХАМРУУЛНА

ФОТО МЭДЭЭ

Баннер

cropped-cropped-111-960x300.jpg

2aa4e2e797f3e099b2d25f1958c1b21aМонгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Төв, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн үр тарианы зарим аж ахуйн нэгжийн ургац хураалттай танилцаж, тэдгээрийн удирдлага, хөдөө ахуйн мэргэжилтнүүд, тариаланчид, ногоочдын төлөөлөлтэй уулзан Засгийн газраас газар тариалангийн үйлдвэрлэлийн талаар ойрын хугацаанд хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, шийдвэрийн талаар танилцуулж тэдний санал хүсэлтийг сонслоо.

Томилолтоос буцах замдаа Ерөнхий сайд Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Жаргалант тосгоны “Түмэн сүйх” ХХК-ийн хүлэмжийн аж ахуйн үйл ажиллагаатай танилцаж, Монголын хүлэмжийн аж ахуй эрхлэгчдийн холбоо болон хүлэмжийн ногоочдын төлөөлөлтэй уулзаж ярилцав.

688ec549731a3bec7c97650a014a3313

Манай улс нарийн ногоо, жимс жимсгэнийнхээ 90 хувийг импортоор авдаг. Жилд 20 га-д тариалалт эрхлэх хэмжээнд очвол нарийн ногооны хэрэгцээнийхээ 70 хувийг хангах боломжтой гэдгийг тус холбооныхон танилцууллаа.

Мөн энэ хэрэгцээгээ дотооддоо тарьж ургуулах, жилийн дөрвөн улирлын туршид хүлэмжийн аж ахуй эрхлэхэд цахилгаан, эрчим хүч их шаардлагатай байдаг. Тиймээс цахилгаан, дулааны үнийн хөнгөлөлт олгох, олон улсын төсөл, хөтөлбөрт хамрагдахад дэмжлэг үзүүлэх зэрэг хүсэлтийг ногоочид Ерөнхий сайдад хэлж байлаа.

a8ba1b81b4d873c55292606917e68859

Засгийн газрын 2018.10.10-ны өдрийн хуралдаанаар Ерөнхий сайдын газар тариалангийн бүс нутагт ажилласан томилолттой холбогдуулан шийдвэр гаргасан бөгөөд хүлэмжийн аж ахуйн хэрэглээний эрчим хүчийг өвлийн улирлын шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулахаар боллоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ

УЛААНБААТАР

cropped-cropped-111-960x300.jpg

Видео

cropped-cropped-111-960x300.jpg

Баннер

cropped-cropped-111-960x300.jpg

ХОЛБООС