Нүүр хуудас ШИНЭ МЭДЭЭ “ЖИМС, ЖИМСГЭНИЙ МОД ТАРИАЛАХ, ҮРЖҮҮЛЭХ ТЕХНОЛОГИ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

“ЖИМС, ЖИМСГЭНИЙ МОД ТАРИАЛАХ, ҮРЖҮҮЛЭХ ТЕХНОЛОГИ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал эрхэлсэн орлогч Т.Бат-Эрдэнэ даргын санаачлагаар “Жимс, жимсгэний мод тариалах, үржүүлэх технологи” сэдэвт онол, дадлагын сургалт 2014 оны 04 дүгээр сарын 03-04-ний өдрүүдэд зохион байгуулагдлаа. Сургалтыг Нийслэлийн Үйлдвэр, хөдөө аж ахуйн газар, Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэрлэлийг эрхлэгчдийг дэмжих төвөөс хамтран зохион байгуулж 6 дүүргийн 68 иргэн хамрууллаа. Сургалтаар жимс, жимсгэний болон гоёлын мод бут тариалах, арчлах, үржүүлэх аргуудыг зааснаас гадна дадлагыг Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны “Ногоон төгөл” ХХК-ны мод үржүүлгийн талбайд явууллаа.

Must Read