ДЭЛХИЙН СҮҮНИЙ ӨДРИЙГ МОНГОЛ УЛСАД ГУРАВ ДАХЬ ЖИЛДЭЭ ТЭМДЭГЛЭЖ БАЙНА

ФОТО МЭДЭЭ

Баннер

cropped-cropped-111-960x300.jpg

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас 2001 онд жил бүрийн 6 дугаар сарын 1-ний өдрийг “Дэлхийн сүүний өдөр” болгон зарласан. Глобал Коммунитс олон улсын байгууллага, Сүүний салбарыг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн санаачилгаар ХХААХҮЯ, Нийслэлийн ХХААГ, Монголын сүүний нэгдсэн холбоо хамтран “Дэлхийн сүүний өдөр”-ийг 3 дахь жилдээ “Эх орны сүүрүүл хүнс” уриан дор тэмдэглэж байна.

6(7)

Сүхбаатарын талбайд  болсон баярын арга хэмжээнд Улсын Их Хурлын дарга болон Засгийн газрын гишүүд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч хүрэлцэн ирж хүүхэд багачуудад баярын мэнд хүргэн, эх орны ирээдүй бяцхан үрс эрүүл чийрэг өсөн бойжиход сүү, сүүн бүтээгдэхүүн зайлшгүй шаардлагатайг цохон тэмдэглэж, сүү, сүүн бүтээгдэхүүнийг хэрэглэж хэвшүүлэхийг уриалан Монгол орныхоо нэрийг тив, дэлхийд цуурайтуулсан мянга, мянган сурагч багачуудын төлөөлөл болсон 50 шилдэг хүүхдэд үндэсний үйлдвэрийн сүүн бүтээгдэхүүний дээжээс бэлэг гардуулсан.

57

Дэлхийн сүүний өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийг сүүний үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцуулах аян зохион байгуулан “АПУ” ХХК, “ТЭСО” ХХК-ны сүүний үйлдвэрүүдийг үзүүлж, ”Та сүүгээ уусан уу” сүүний салбарын мэдээллийн индэр-уулзалтыг зохион байгуулсан. Мөн 6 дугаар сарын 01-ний өдөр Монголын сүүний нэгдсэн холбооноос сүүний салбарын ах эгч нарын үйлдвэрлэсэн таргийг 10.000 хүүхдэд бэлэглэсэн.

12(1)

Арга хэмжээ 6 дугаар сарын 10-ны өдөр хүртэл үргэлжлэх бөгөөдМонгол улсад Азийн сүүний холбооны хурлыг зохион байгуулах, фермийн үйл ажиллагааг танилцуулах, сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээг хэвшүүлэх зорилгоор сүү эрүүл мэндэд ямар ач холбогдолтой талаар иргэд олон нийтэд сурталчлах зэрэг ажлуудыг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

9(4)

Үнээний цэвэр сүүгээр үйлдвэрлэсэн сүү, сүүн бүтээгдэхүүнийг хүүхэд, багачууд гэлтгүй хүн бүр өдөр тутам хэрэглэж, амьдралын зөв дадалд суралцахыг уриалж байна.

УЛААНБААТАР

cropped-cropped-111-960x300.jpg

Видео

cropped-cropped-111-960x300.jpg

Баннер

cropped-cropped-111-960x300.jpg

ХОЛБООС