УЛААНБААТАР ХОТОД ТӨМС, ХҮНСНИЙ НОГОО, ЖИМС ЖИМСГЭНЭ, МАХНЫ ХАДГАЛАЛТ, БОРЛУУЛАЛТЫН ТӨВ БАЙГУУЛАХ АЖЛЫН ГЭРЭЭГ БАЙГУУЛЛАА

ФОТО МЭДЭЭ

Баннер

cropped-cropped-111-960x300.jpg

geree 1

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Атрын III аян”-ыг үргэлжлүүлнэ гэж заасан. Уг аяны хүрээнд төмс, хүнсний ногооны агуулахын хүчин чадлыг нэмэгдүүлж, хадгалалт, борлуулалтын нэгдсэн тогтолцоо бүрдүүлэхээр ХХААХҮЯ зорин ажиллаж байна. Энэ зорилтыг хэрэгжүүлэхийн тулд Улаанбаатар хотод төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, махны хадгалалт, борлуулалтын төв байгуулахаар хамтран ажиллах санамж бичиг байгуулж, ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Энхбат, Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан нар өнөөдөр (2018.05.29) үзэглэсэн юм.

geree 2

        Талууд санамж бичигт гарын үсэг зурснаар уг цогцолборыг байгуулах газрын асуудал шийдэгдлээ. СХД-ийн 20 дугаар хороонд байгуулах, 2020 он гэхэд ашиглалтад оруулахаар төлөвлөгдсөн цогцолбор төмс, хүнсний ногооны 30 мянган тоннын багтаамжтай механикжсан зоорьтой байна. Мөн бөөний худалдааны танхим, оффисын байр, тээврийн тусгай зориулалтын автомашин, автомашинаас худалдах тусгай зогсоол, цэвэр, бохир усны татуургын сүлжээ, дулаан хангамж, цахилгаан эрчим хүчний дэд өртөө, ногоон байгууламжаас бүрдэх юм.

geree 3

Ийнхүү төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, махны хадгалалт, борлуулалтын цогцолбор ашиглалтад орсноор 200 ажлын байр шинээр бий болж, төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнийг дундын дамжлагагүйгээр хэрэглэгчдэд шууд хүргэх боломжтой болно.

УЛААНБААТАР

cropped-cropped-111-960x300.jpg

Видео

cropped-cropped-111-960x300.jpg

Баннер

cropped-cropped-111-960x300.jpg

ХОЛБООС