Нийслэлийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх 2018 оны зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд сургалтын төлөвлөгөөний дагуу Баянзүрх дүүргийн 11, 20 дугаар хорооны фермийн аж ахуй эрхлэгчдэд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ажлын алба, Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэстэй хамтран эрчимжсэн аж ахуй эрхлэгчдийг чадвахижуулах, туршлага судлах сургалтыг 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдөр зохион байгууллаа.
Сургалтанд 2 хорооны 35 фермийн аж ахуй эрхлэгчид хамрагдаж, сургалтаар мал аж ахуйн салбарт баримталж байгаа бодлого, чиглэл, сүүний үхрийн тэжээллэг,арчилгаа, маллагаа, фермийн аж ахуйн менежментийн талаар заавар зөвлөгөөг өгч, мэргэжлийн удирдлагаар хангаж ажиллалаа.
Мөн Төв аймгийн Баян суманд байрлах сүүний үхрийн жишиг фермийн аж ахуй “Баян симментал” ХХК-ны фермийн үйл ажиллагаатай танилцан харилцан туршлага судалж, өөрсдийн тулгамдаж буй асуудлуудаар санал солилцон, холбогдох чиглэлээрзөвлөгөө, мэдээлэл авлаа. Эрчимжсэн аж ахуй эрхлэгчдийг чадвахижуулах чиглэлээр зохион байгуулж буй уг сургалт нь цаг үеэ олсон үр дүнтэй сургалт болж өнгөрлөө.