БҮГД НАЙРАМДАХ СОЛОНГОС УЛСЫН КИМХЭ ХОТЫН ХӨДӨӨ АЖ АХУЙН ТЕХНОЛОГИЙН ТӨВТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ БАЙГУУЛАВ

ФОТО МЭДЭЭ

Баннер

cropped-cropped-111-960x300.jpg

30531287_2087974914551276_7431464711201226752_n

Нийслэлийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн А/264 дугаар захирамжаар Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Д.Баянбат, Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын гадаад харилцааны асуудал хариуцсан мэргэжилтэн Х.Билигсайхан нар 2018 оны 03 дугаар сарын 27-29-ний өдрүүдэд Бүгд Найрамдах Солонгос Улсын Кимхэ хотын Хөдөө аж ахуйн технологийн төвтэй хамтран ажиллах гэрээг амжилттай байгууллаа.

30531237_2087974904551277_3367432330623844352_n

Тус санамж бичгийн хүрээнд Нийслэлийн хүнс, хөдөө аж ахуйн газар болон Кимхэ хотын хөдөө аж ахуйн технологийн төвүүд хөрөнгө оруулалт, эдийн засгийг дэмжих, шинэ техник, технологийг нэвтрүүлэх, туршлага судлах, мэргэжил дээшлүүлэх сургалт зохион байгуулах, хүнсний боловсруулалт хийгдсэн бүтээгдэхүүнийг таниулах, дэмжих тал дээр хамтран ажиллахаар тусгасан.

Гэрээ үзэглэх ёслолын дараа Нийслэлийн хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга болон БНСУ-ын Кимхэ хотын Хөдөө аж ахуйн технологийн төвийн дарга нар хамтран ажиллах гэрээний хүрээнд санал солилцох уулзал хийсэн.

Уулзалтаар Кимхэ хотын хөдөө аж ахуйн технологийн төв нь Нийслэлийн хүнс, хөдөө аж ахуйн газартай хамтран Улаанбаатар хотод хөдөө аж ахуйн сургалтын төв байгуулах саналыг тавьсан нь энэ удаагийн уулзалтын нэг том үр дүн болсон.

Мөн Нийслэлийн хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Д.Баянбатад Кимхэ хотын хөдөө аж ахуйн технологийн төвийн дарга 2018 оны 07 дугаар сард Улаанбаатар хотод зочлох бодолтой байгаагаа илэрхийлсэн бөгөөд Д.Баянбат дарга хүсэлтийн хариуд Улаанбаатар хотод зочлох үеэр нь тус хотын хөдөө аж ахуйн салбарыг танилцуулах, туршлага судлуулах болно гэдгээ илэрхийлсэн.

Мөн БНСУ-ын Кимхэ хотын газар тариалангийн салбарын шинэ техник, технологитой танилцах ажлыг 2018 оны 03 дугаар сарын 28, 29-ний өдрүүдэд хийсэн. Уг ажлын хүрээнд Кимхэ хотын гүзээлзгэний, цэцгийн, амтат чинжүүний аж ахуй, кимчи, далайн байцаа, дарсны үйлдвэрүүдтэй танилцаж туршлага судалсан.

Энэхүү шинэ техник, технологитой танилцах ажлын хүрээнд БНСУ-ын Кимхэ хотын Хөдөө аж ахуйн технологийн төвөөс туршлага судлах, мэргэжил дээшлүүлэх сургалтын хүрээнд Нийслэлийн хүнс, хөдөө аж ахуйн газрын мэргэжилтнүүд болон хүлэмжийн аж ахуй эрхлэгчдийг хамруулах боломжтой гэдгийг дурдсан.

Уулзалтад оролцох үеэрНийслэлийн хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Д.Баянбат Улаанбаатар хотын хүнсний үйлдвэрлэлийн салбар тэр дундаа кимчи, далайн байцаа үйлдвэрлэлийн өнөөгийн байдал, борлуулалт, зах зээлийн талаарх мэдээллийг өгсөн.

УЛААНБААТАР

cropped-cropped-111-960x300.jpg

Видео

cropped-cropped-111-960x300.jpg

Баннер

cropped-cropped-111-960x300.jpg

ХОЛБООС