Нүүр хуудас Онцлох мэдээ ХОТУУДЫН ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРЫН УДИРДЛАГУУД УУЛЗЛАА

ХОТУУДЫН ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРЫН УДИРДЛАГУУД УУЛЗЛАА

24197128_1668092183265313_1063173546_o_20171128104221Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Д.Баянбат Мияконожо хотын Хөдөө аж ахуйн хэлтсийн дарга Иший Ёшихироог өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтад нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дэд дарга Д.Пүрэвсүрэн, Захиргааны хэлтсийн дарга Д.Мягмарсүрэн, Газар тариалангийн хэлтсийн дарга Ц.Төмөртулга, Хүнсний үйлдвэрлэлийн хэлтсийн дарга А.Цэцгээ, Мияконожо хотын Хөдөө, аж ахуйн хэлтсийн Ахлах мэргэжилтэн Нишихита Юүичи, Хөдөө, аж ахуйн хэлтсийн мэргэжилтэн Мацүбара Шиняа болон бусад албаныхан байлцав.

Уулзалтын үеэр Мияконожо хотын Хөдөө аж ахуйн хэлтсийн дарга Иший Ёшихиро Мияконожо хотын Захирагч Икэда Такахисагаас Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид хаягласан мэндчилгээг уламжиллаа. Тэрбээр “Энэхүү захидалд хоёр хотын найрамдалт харилцаа мандан бадарч, цэцэглэн хөгжихийг бэлэгшээсэн гэдгийги энд онцлон хэлмээр байна.  Мияконожо хот өөрийн брэнд үхрийн махыг гадаадын зах зээлдгаргах ажлын хүрээнд Япон улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас зохион байгуулдаг Эзэн хааны төрсөн өдрийн хүндэтгэлийн хүлээн авалтад мияконожо брэнд үхрийн махаар хийсэн зоог танилцуулан сурталчлах юм. Бид бүхэн тус арга хэмжээнд оролцох зорилгоор энэ сарын 27-ноос ирэх сарын 1-ний өдрүүдэд Улаанбаатар хотод айлчилна” гэв.

Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Д.Баянбат “Бид бүхэн хоёр хотын хөдөө аж ахуйн салбарыг өргөжүүлэх гол зорилготой хүмүүс. Тиймээс та бүхэнтэй эл салбарт хамтын ажиллагааг өрнүүлэх талаар цаашид хамтран ажиллахдаа таатай байх болно. Хоёр хотын хамтын ажиллагаа цаашид салбар бүрт олон санал, санаачлагын дагуу өргөжинө гэдэгт итгэлтэй байна” хэмээлээ.

24140171_1668092186598646_367332772_o_20171128104220

Must Read

Түншлэлийн хөтөлбөрийн сонгон шалгаруулалтын багт урьж байна

Уул уурхайн бус экспортыг хөгжүүлэх зорилгоор Дэлхийн банкны санхүүжилттэй Экспортыг дэмжих төсөл ХХААХҮЯ-ны дэргэд байгуулагдан ажиллаж байгаа...

Сүү бэлтгэн нийлүүлэгчдийн үйл ажиллагаатай танилцлаа

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, “Сүү” ХК-ийн төлөөлөл өнөөдөр...

УРИАЛГА

ЭРХЭМ ХҮНДЭТ, ХОТЫН ИРГЭД ЭЭ Дэлхий нийтийг хамарсан цар тахлын аюул эрсдлээс ард иргэдээ...

ХҮНС, ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ШААРДЛАГА ХАНГАСАН ТҮГЭЭЛТИЙН АВТОМАШИНУУД ДУГААРЫН ХЯЗГААРЛАЛТГҮЙ ЯВНА

Нийслэлийн Засаг даргын “Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний...

УЛСЫН ХЭМЖЭЭНД 5.1 САЯ ТӨЛ БОЙЖИЖ БАЙНА

2021 оны 4-р сарын 1-ний байдлаар оны эхний нийт 29.3 сая хээлтэгчийн 24 сая эх мал /81.8...