Нүүр хуудас ШИНЭ МЭДЭЭ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА.

ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА.

DSCN7063Нийслэлийн  Хүнс, Хөдөө аж ахуйн газар,  БНСУ-ын хөрөнгө оруулалттай “Жи Эй Ти Си” сургалтын төв нь хүнсний ногооны шинэ сортын таримлын нэр төрлийг нэмэгдүүлэх, гоёл чимэглэлийн цэцэг, хүлэмжийн тариалалт, техник технологи, эрчимжсэн мал аж ахуй болон гахай шувууны аж ахуйн хөгжүүлэх, нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад экологийн боловсрол олгох сургалт, семинарыг зохион байгуулах талаар санал солилцон, хамтран ажиллахаар гэрээ байгууллаа.

Хамтран ажиллах гэрээний хүрээнд:

  •  Хоёр улсын хооронд хөдөө аж ахуйн салбарын солилцоогоор дамжуулан Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын мэргэжилтнүүдийг мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамруулах, чадавхижуулах сургалт семинар зохион байгуулах;
  • Өсвөр үеийнхний байгаль экологийн боловсролыг дээшлүүлэх, хүнсний ногоо,цэцэг, ашигт ургамал, жимс жимсгэний мод бут тариалах анхан шатны шаталсан сургалтуудыг хамтран зохион байгуулах;
  • БНСУ-ын хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн  үйлдвэрлэлийн чиглэлээр  зөвлөх  үйлчилгээ авах, мэргэжилтэн солилцох, хамтарсан төсөл хөтөлбөр гаргах чиглэлээр тогтвортой  үйл  ажиллагааг  хангаж  ажиллах;
  • Эрчимжсэн мал аж ахуй болон гэрийн тэжээвэр гахай, тахиа шувууны аж ахуйн чиглэлээр хамтран ажиллах;
  • Нийслэл орчмын нутаг дэвсгэрт нутагших чадвартай хүнсний ногооны шинэ сортын ургамал, гоёл чимэглэлийн болон жимс жимсгэний мод, бутыг тариалж нутагшуулах ажлыг хийж, ургамлын удмын санг нэмэгдүүлэх;
  • Өрхийн тариаланг, шувууны аж ахуйтай хамт хөгжүүлэх

Must Read

“ҮРЖЛИЙН ШИЛМЭЛ СҮРЭГ ХОРШОО”

“Үржлийн шилмэл сүрэг” хоршоо ХУД-ийн 14-р хороонд зохиомол хээлтүүлгийн байнгын пункт ажиллуулж эхлээд байгаа...

НӨӨЦИЙН МАХ ХУДАЛДААНД ГАРЧ ЭХЭЛЛЭЭ

Нийслэлийн хүн амын 2020 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулан нийт 12.0 мянган тонн махыг бэлтгэсэн. Бэлтгэсэн...

“УЛСЫН АВАРГА МАЛЧИН, СААЛЬЧИН, ФЕРМЕР, ТАРИАЛАНЧИЙГ ТОДРУУЛЛАА

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 61 тоот тогтоолоор “Улсын аварга малчин өрх,...

“ЭРГҮҮЛ” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ ЭХЭЛЛЭЭ

Өнөөдөр шинэ коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх “ЭРГҮҮЛ” нэгдсэн арга хэмжээ эхэллээ. Эргүүлээр ажиллах албан хаагчид нь...