Нүүр хуудас ШИНЭ МЭДЭЭ “УЛААНБААТАР ТҮНШЛЭЛ-2017” ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭН, ХУДАЛДАА АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨВ

“УЛААНБААТАР ТҮНШЛЭЛ-2017” ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭН, ХУДАЛДАА АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨВ

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим хамтран 42 дахь жилдээ зохион байгуулж буй “Улаанбаатар түншлэл-2017” Олон улсын үзэсгэлэн, худалдааг 2017 оны 09 дүгээр сарын 07-оос 10-ний өдрүүдэд “Мишээл Экспо” төвд амжилттай зохион байгуулж өндөрлөлөө.

21729562_487946954896134_208373814_n

Монгол Улсын Засгийн газраас 2017 оныг “Эрүүл Хүнс-Эрүүл Монгол Хүн”, жил болгон зарласантай холбогдуулан үндэсний үйлдвэрлэл, үйлчилгээ, брэнд бүтээгдэхүүнийг олон нийтэд таниулан сурталчлах, түншийн харилцааг хөгжүүлэх, зах зээлийг өргөжүүлэх зорилгоор зохион байгуулсан тус үзэсгэлэнд ОХУ, Пакистан, Тайван улсуудаас оролцож байгаагаараа онцлог боллоо.

Үзэсгэлэнд хүнс, хөнгөн, гоо сайхан, жижиг, дунд үйлдвэрлэлийн дотоодын нийт 60 гаруй, мөн гадаадын 12 аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчид оролцож, шинэ бараа бүтээгдэхүүнээ танилцуулан нийт 150 сая төгрөгийн борлуулалт хийгдлээ.

Энэ удаагийн үзэсгэлэнгийн “Гран при” буюу шилдгийн шилдгээр ерөнхий ивээн тэтгэгч “ЖҮР ҮР” ХХК шалгарч, Нийслэлийн Засаг даргын нэрэмжит “Өргөмжлөл”-ийн эздээр “Өгөөж-Чихэр боов” ХХК,  “Дэнд” ХХК, “Бүрэн сүх” ХХК-иуд тус тус шалгарлаа.

21733359_487946948229468_1908267686_n

21729354_487946938229469_854691849_n

21729182_487946924896137_1027946702_n

Must Read

ЗАРИМ ТӨРЛИЙН БАРААНЫ ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭГ НЭЭНЭ

Улсын Онцгой комисс, Нийслэлийн Онцгой комиссын өргөтгөсөн хуралдааны үеэр үйл ажиллагааг нь хязгаарласан зарим чиглэл, салбаруудыг үе шаттайгаар нээх...

МОНГОЛ УЛС 2020 ОНД 67.1 САЯ МАЛ ТООЛУУЛЛАА

Монгол Улсын 2020 оны Мал тооллогын урьдчилсан дүнгээр 67.1 сая толгой мал тоологдлоо. Үүнээс 4.1 сая адуу,...

ЗАСАГ ДАРГА Д.СУМЪЯАБАЗАР А/06 ТООТ ЗАХИРАМЖ ГАРГАЛАА

Нийслэл хотод 2021.01.11-нээс Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулж, Өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж байгаатай холбогдуулан...