Нүүр хуудас ШИНЭ МЭДЭЭ УЛААНБААТАР ТҮНШЛЭЛ - 2017 ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭН ЯАРМАГ

УЛААНБААТАР ТҮНШЛЭЛ – 2017 ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭН ЯАРМАГ

1116989598a97fa06e5481Монгол Улсын Засгийн газраас 2017 оныг “Эрүүл Хүнс-Эрүүл Монгол Хүн”, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас “Худалдааг хөнгөвчлөх” жил болгон зарласантай холбогдуулан 2017 оны 9 дүгээр сарын 07-10 хооронд “Мишээл Экспо” төвд “Улаанбаатар Түншлэл – 2017” Олон улсын үзэсгэлэн яармагийг 42 дахь жилдээ МҮХАҮТ, НЗДТГ хамтран зохион байгуулах гэж байна. Үзэсгэлэнгийн гол зорилго нь олон улсын жишигт нийцсэн, чанар стандартын шаардлага хангасан Үндэсний үйлдвэрлэл, үйлчилгээ, Брэнд бүтээгдэхүүнийг олон нийтэд таниулах, сурталчлах, дэлхийн стандартад нийцсэн импортын барааг монголын зах зээлд нэвтрүүлэх, зах зээлээ өргөтгөж түншлэлийг бий болгоход оршино.

Үзэсгэлэн яармагт доорх нэр төрлөөр оролцоно:

– Барилга, барилгын материал
– Уул уурхай
– Мэдээллийн технологи
– Авто машин техник хэрэгсэл
– Банк санхүүгийн үйлчилгээ
– Эм, эмийн бүтээгдэхүүн, гоо сайхан
– Ноос, ноолуур
– Хүнс, хүнсний бүтээгдэхүүн
– Шинэ техник, технологи
– Арьсан эдлэл
– Бэлэг дурсгал
– Үндэсний өв уламжлалыг хадгалсан гоёл чимэглэл

Үзэсгэлэн яармагийн үеэр дараах арга хэмжээнүүдийг зохион байгуулах боломжтой:

– Үзэгчдэд зориулан тодорхой цаг гарган эвэнт зохион байгуулах
– Бүтээгдэхүүн үйлчилгээгээ онцгой хямдруулах
– Дуудлага худалдаа, хөнгөлөлтийн эрхийн бичиг, сугалаат худалдаа явуулах
– Амталгаат худалдаа явуулах
– Тодорхой сэдвээр сургалт зохион байгуулах
– Шинэ үйлчилгээг олон нийтэд танилцуулах, сурталчлах
– Төрөл бүрийн шоу зохион байгуулах зэрэг арга хэмжээ зохион байгуулах боломжтой
Жич: Хэрэв бусад төрлийн арга хэмжээ зохион байгуулах бол урьдчилан мэдэгдэх
Ерөнхий хөтөлбөрт оруулж хэвлэл мэдээллээр сурталчлах тул мэдээллээ заасан хугацаанд өгөх

Бүртгэлийн эцсийн хугацаа: 2017 оны 8 дугаар сарын 25 хүртэл
Холбогдох хаяг: МҮХАҮТ, 203 тоот
Утас: 976-70109090
Факс: 976-11-324620
Мэргэжилтэн: Д. Ууганбаатар – 99915000
Н.Өлзийнаран – 99107440
Б.Халиун – 99024934
Б.Түвшинтөр – 99078303
Цахим шуудан: event@mongolchamber.mn
Үзэсгэлэнд бүртгүүлэх: http://202.131.237.118/form_reg/view.php?id=40115

Үзэсгэлэнд оролцох журам, Шалгаруулалтад оролцох журам, Бүртгэл зэргийг дараах холбоос руу орж авна уу.
http://www.mongolchamber.mn/mn/eventDetail/65?type=0

Must Read

“ҮРЖЛИЙН ШИЛМЭЛ СҮРЭГ ХОРШОО”

“Үржлийн шилмэл сүрэг” хоршоо ХУД-ийн 14-р хороонд зохиомол хээлтүүлгийн байнгын пункт ажиллуулж эхлээд байгаа...

НӨӨЦИЙН МАХ ХУДАЛДААНД ГАРЧ ЭХЭЛЛЭЭ

Нийслэлийн хүн амын 2020 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулан нийт 12.0 мянган тонн махыг бэлтгэсэн. Бэлтгэсэн...

“УЛСЫН АВАРГА МАЛЧИН, СААЛЬЧИН, ФЕРМЕР, ТАРИАЛАНЧИЙГ ТОДРУУЛЛАА

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 61 тоот тогтоолоор “Улсын аварга малчин өрх,...

“ЭРГҮҮЛ” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ ЭХЭЛЛЭЭ

Өнөөдөр шинэ коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх “ЭРГҮҮЛ” нэгдсэн арга хэмжээ эхэллээ. Эргүүлээр ажиллах албан хаагчид нь...