Нүүр хуудас ГАДААД ХАМТЫН АЖИЛЛАГАА БҮГД НАЙРАМДАХ ХЯТАД АРД УЛСЫН ШЭНЬСИ МУЖИЙН ЯНЛИН ХОТОД БОЛСОН...

БҮГД НАЙРАМДАХ ХЯТАД АРД УЛСЫН ШЭНЬСИ МУЖИЙН ЯНЛИН ХОТОД БОЛСОН СУРГАЛТАНД ОРОЛЦЛОО

2252Бүгд Найрамдах Хятад Ард  Улсын Шэньси мужийн Янлин хотод 2017 оны 05 дугаар сарын 19-ны өдрөөс 06 дугаар сарын 08-ны өдрүүдэд “Хөгжиж буй орнуудын үхрийн махан бүтээгдэхүүн үйлдвэрлэл болон сүүний үйлдвэрлэлийн технологи – 2017” сэдэвт сургалтад тус газрын Хүнсний үйлдвэрлэлийн хэлтсийн мэргэжилтэн Ч.Батхүү, Ч.Чулуунцэцэг нар оролцлоо.

Сургалтанд: Монгол Улс, Бүгд Найрамдах Өмнөд Судан улс, Бүгд Найрамдах Зимбабве улс, Бүгд Найрамдах Панам улс, ӨмнөдАфрикийн Бүгд Найрамдах улс зэрэг 5 улсаас нийт 25 төлөөлөл  оролцсон.Манай улсаас төрийн болон хувийн хэвшлийн байгууллагаас нийт 9 хүний бүрэлдэхүүнтэйгээрхамрагдсан. Сургалтын хөтөлбөрийн дагуу 2017 оны 05 дугаар сарын 20-29-ны өдрүүдэд үхрийн мах, сүүний чиглэлийн үнээний үүлдэр, хоол тэжээл, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн менежмент, хонь, үхрийн фермийн аж ахуй эрхлэх бүс, түүнд тавигдах стандарт, мал амьтны өвчин, түүний тархалт, хүнсний үйлдвэрлэлийн хяналт, сүүний фермийн технологи, эрчимжсэн фермийн хүрээлэн буй орчны хяналт зэрэг 14 чиглэлийн сэдэв бүхий 112 цагийн танхимын сургалтад хамрагдсан. Янлин хотын Мэргэжлийн болон техникийн коллежийн шинжилгээний лаборатори, Хөдөө Аж Ахуйн Модерн Парк, үхрийн махны үйлдвэр Кинг Булл ХХК-ны үйл ажиллагаатай биечлэн танилцаж, туршлага солилцлоо. Мөн Шиан хотноо Хятад улсын Хөдөө аж ахуйн өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх бодлогын талаарх онол практикийн хурал, Янлин хотноо Хөдөө аж ахуйн хөгжлийн форумд тус тус оролцсон. БНХАУ-ын Хүнс, хөдөө аж ахуйн яамны санхүүжилтээр Янлин хотын Олон улсын солилцооны төвөөсзохион байгуулсан тус сургалт нь хөгжиж буй орнуудын хөдөө аж ахуйн салбарын удирдлагууд, мэргэжилтэн албан хаагч, үйлдвэрлэл эрхлэгч нарт үр өгөөжтэй, онол, практик хосолсон сургалт болж өндөрлөлөө.22

Must Read

“СҮҮНИЙ ҮЙЛДВЭРҮҮДЭД МӨРДӨХ ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН МЕНЕЖМЕНТИЙН СИСТЕМ БА OЛОН УЛСЫН СТАНДАРТУУД” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН 3 ӨДРИЙН ТАНХИМЫН БОЛОН ДАДЛАГА СУРГАЛТ БОЛЖ БАЙНА.

Европын Холбооны санхүүжилтээр НҮБ-ын Аж үйлдвэр хөгжлийн байгууллага нь ХХААХҮЯ, НҮБ-ын ХХААБ-тай хамтран хэрэгжүүлж буй “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих (SECiMC2)”...

УРИАЛГА

Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас дараах уриалгыг дэвшүүлж байна. Өдрийг...

НООСНЫ УРАМШУУЛАЛ МАЛЧДЫН НЭРИЙН ДАНСАНД ОРЖ ЭХЭЛЛЭЭ

Үндэсний үйлдвэрт хонь, тэмээний ноос бэлтгэн тушаасан малчин,мал бүхий этгээдэд мөнгөн урамшуулал олгож эхэллээ. Хонь, тэмээний ноос бэлтгэж, үндэсний үйлдвэрт тушаасан малчин, мал бүхий этгээдэд...

НИЙСЛЭЛИЙН ИРГЭДЭД ЗОРИУЛСАН МАХНЫ ӨРГӨТГӨСӨН ХУДАЛДАА АНХ УДАА БОЛНО

Нийслэлийн хүн амын махны хангамжийг нэмэгдүүлэх, үнийн тогтвортой байдлыг хангах зорилгоор Нийслэлийн Онцгой комиссын 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн өргөтгөсөн хуралдаан, Нийслэлийн Засаг...