Нүүр хуудас ГАДААД ХАМТЫН АЖИЛЛАГАА БНХАУ-ЫН БЭЭЖИН ХОТОД БОЛСОН СУРГАЛТАНД ОРОЛЦЛОО

БНХАУ-ЫН БЭЭЖИН ХОТОД БОЛСОН СУРГАЛТАНД ОРОЛЦЛОО

LKKБНХАУ-ЫН Бээжин хотод 2017 оны 05 дугаар сарын 03-23-ны өдрүүд  “Ази-Европын орнуудын хүнсний аюулгүй байдлын удирдлага” олон улсын сургалт сэдэвт сургалтад тус газрын Хүнсний үйлдвэрлэлийн хэлтсийн Хүнсний аюулгүй байдал, исгэлтийн үйлдвэрлэл хариуцсан ахлах  мэргэжилтэн Р.Ундармаа оролцлоо. Сургалтанд: Монгол Улсаас ХХААХҮЯ, Нийслэлийн болон Дорнод, Орхон, Говь-Алтай аймгийн ХХААГ, Нийслэлийн мал эмнэлгийн газар, УМЭАЦТЛ болон Говьсүмбэр аймгийн МХГ-аас нийт 10 төлөөлөгч, БН Гүрж улсаас ХААЯ, Спорт, залуучуудын яам, ХААИС, Техникийн их сургуулийн төлөөлөл 10, БН Турк Улсын ХААЯ болон Гааль, худалдааны яамны төлөөлөл 10, Тайландын Вант улсын ХААИС, Технологийн их сургууль, Анагаах ухааны их сургуулийн төлөөлөл 10, БН Камбож Улсын ХААОЗЯ болон орон нутгийн хөдөө аж ахуйн газрын 10, Палестин улсын Аюулгүй байдлын хорооны төлөөлөл 2 буюу нийт 52 оролцогч хамрагдав.

Хятадын хүнсний аюулгүй байдлын асуудалхариуцсан холбогдох байгууллага, хүрээлэн, их сургуулиас багш, докторууд танхимын сургалт хийв. БНХАУ-ын Хүнсний аюулгүй байдлын асуудлууд, холбогдох байгууллагуудын үүрэг хариуцлага, Хүнс, эмийн захиргааг байгуулах шаардлага, байгуулсан туршлага, 2015 онд шинэчлэн батлуулсан Хүнсний тухай хууль болон холбогдох журам, стандартад гарсан өөрчлөлтүүд, тэдгээрийн үр дагавар болон үйлдвэрлэлд хэрхэн нэвтрүүлж байгаа талаарх туршлагаасаа Хятадын хүнсний аюулгүй байдлын асуудал хариуцсан холбогдох байгууллага, хүрээлэн, их сургуулиас багш, докторууд, хүнс үйлдвэрлэгч томоохон үйлдвэрийн жишээн дээр тайлбарлан танилцууллаа.;LKK

Must Read

“ҮРЖЛИЙН ШИЛМЭЛ СҮРЭГ ХОРШОО”

“Үржлийн шилмэл сүрэг” хоршоо ХУД-ийн 14-р хороонд зохиомол хээлтүүлгийн байнгын пункт ажиллуулж эхлээд байгаа...

НӨӨЦИЙН МАХ ХУДАЛДААНД ГАРЧ ЭХЭЛЛЭЭ

Нийслэлийн хүн амын 2020 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулан нийт 12.0 мянган тонн махыг бэлтгэсэн. Бэлтгэсэн...

“УЛСЫН АВАРГА МАЛЧИН, СААЛЬЧИН, ФЕРМЕР, ТАРИАЛАНЧИЙГ ТОДРУУЛЛАА

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 61 тоот тогтоолоор “Улсын аварга малчин өрх,...

“ЭРГҮҮЛ” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ ЭХЭЛЛЭЭ

Өнөөдөр шинэ коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх “ЭРГҮҮЛ” нэгдсэн арга хэмжээ эхэллээ. Эргүүлээр ажиллах албан хаагчид нь...