Нүүр хуудас ГАДААД ХАМТЫН АЖИЛЛАГАА БҮГД НАЙРАМДАХ СОЛОНГОС УЛСЫН СӨҮЛ ХОТОД БОЛСОН СУРГАЛТАНД ОРОЛЦЛОО

БҮГД НАЙРАМДАХ СОЛОНГОС УЛСЫН СӨҮЛ ХОТОД БОЛСОН СУРГАЛТАНД ОРОЛЦЛОО

Бүгд Найрамдах Солонгос Улсын Сөүл хотод 2017 оны 04 сарын 16-22 өдрүүдэд “Хүнсний бөөний худалдааны цэг байгуулах, гарак захын үйл ажиллагаатай танилцах” сургалтанд газрын Газар тариалангийн хэлтсийн мэргэжилтэн Ч.Авирмэд, Б.Шатарбал нар оролцлоо. Сургалтанд: Хонгдонг-мун дахь органик фермээр зочилж органик тариалангийн тариалалтыг хэрхэн хийж байгаа байдал, мужийн иргэд хоршооны зохион байгуулалтанд орсноор хамтын хөдөлмөрийн давуу талыг мэдэрч өөрсдийн амьжиргаагаа хэрхэн дээшлүүлж байгаатай танилцаж туршлага судаллаа.

Мөн Хүнсний ногооны хоршооны үйл ажиллагаатай танилцлаа. Тус улсын ногооны хоршоод нь тариаланчаас органик бүтээгдэхүүнийг шууд худалдан авч цаашаа борлуулалтанд өгөх замаар тариаланчдыг бүрэн дэмжиж шинэ залуу тариаланчдыг бэлтгэж байна. Гишүүд нь хоршоо болон дундын хоршоонд хугацаандаа борлуулалт хийгддэг сайн талуудыг дурдаж байлаа. Хадгалалт, сав баглаа боодлын үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай  танилцав.Дундын хоршоо нь том агуулахаар хангах, өөрийн гишүүдийн тариалсан ногоог зах зээлд борлуулах сургалт явуулах замаар чадамжуулан ажиллаж байна. Өглөө бүр тодорхой 15 гаруй нэр төрлийн ногоог шинэ байдлаар хүлээн авч борлуулалтаа хийх, мөн сав баглаа боодлыг шошгожуулан хийж зах зээлдээ нийлүүлдэг байна.

Органик бордооны үйлдвэртэй танилцлаа. Энэ үйлдвэр нь мөн л хоршоологчдын мэдэлд үйл ажиллагаагаа явуулж, үйлдвэрлэсэн бордоог хоршооны бүх гишүүд худалдан авч тариалалтандаа ашигладаг зарчмаар ажиллаж байна. Органик тарагны үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцав. Энэ үйлдвэр нь  сүүгээ мөн л хоршооны гишүүдээс авч жижигхэн үйлдвэрийг хангадаг зарчмаар ажиллаж байна. Фермерчдийн захтай танилцах “Гарак” захын үйл ажиллагаа, менежменттэй сургалтын хэлбэрээр 2 өдөр дуудлагын худалдаа хийж байгаа байдал, шөнийн болон үүрийн худалдааг хэрхэн зохион байгуулж байгаатай танилцлаа. Хяналт шинжилгээ, аюулгүй байдлыг хангах төвийн үйл ажиллагаатай танилцсан. Тус төв нь өглөө бүр захуудад ирж худалдаалагдаж байгаа бүх ногооны дээжийн авч 15-20 минутанд шаардлагатай бүх нөхцлөөр шинжилгээг хийж дүгнэлтийг гарган өгдөг өндөр хүчин чадартай төв ажиллуулдаг  нь үнэхээр хэрэгтэй санаа байлаа. Мөн цэцэрлэг,сургуулийн хүүхдийн хүнсний асуудлыг онцгой анхаарч маш өндөр зэрэглэлийн эрүүл ахуйн орчинд хурааж, тээвэрлэлт хийж хүргэдэг үйлчилгээтэй танилцсан. Гарак захын үндсэн үйл ажиллагаа,түүнийг эрхлэн явуулж буй менежменттэй албан ёсоор танилцсан. Гарак захын удирдлага өөрийн үйл ажиллагааг кино байдлаар CD-ээрөгсөн.

Must Read

“ҮРЖЛИЙН ШИЛМЭЛ СҮРЭГ ХОРШОО”

“Үржлийн шилмэл сүрэг” хоршоо ХУД-ийн 14-р хороонд зохиомол хээлтүүлгийн байнгын пункт ажиллуулж эхлээд байгаа...

НӨӨЦИЙН МАХ ХУДАЛДААНД ГАРЧ ЭХЭЛЛЭЭ

Нийслэлийн хүн амын 2020 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулан нийт 12.0 мянган тонн махыг бэлтгэсэн. Бэлтгэсэн...

“УЛСЫН АВАРГА МАЛЧИН, СААЛЬЧИН, ФЕРМЕР, ТАРИАЛАНЧИЙГ ТОДРУУЛЛАА

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 61 тоот тогтоолоор “Улсын аварга малчин өрх,...

“ЭРГҮҮЛ” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ ЭХЭЛЛЭЭ

Өнөөдөр шинэ коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх “ЭРГҮҮЛ” нэгдсэн арга хэмжээ эхэллээ. Эргүүлээр ажиллах албан хаагчид нь...