Нүүр хуудас ГАДААД ХАМТЫН АЖИЛЛАГАА БҮГД НАЙРАМДАХ ХЯТАД АРД УЛСЫН ХӨХ ХОТОД БОЛСОН СУРГАЛТАНД ОРОЛЦЛОО

БҮГД НАЙРАМДАХ ХЯТАД АРД УЛСЫН ХӨХ ХОТОД БОЛСОН СУРГАЛТАНД ОРОЛЦЛОО

IMG_4043Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Хөх хотод  2017 оны 03 сарын 23 – 29 өдрүүдэд “Хүлэмжийн аж ахуйтай танилцах” сэдэвт 7 хоногийн сургалтанд тус газрын Газар тариалангийн хэлтсийн мэргэжилтэн С.Гочоосүрэн, Д.Зандармаа оролцлоо.

Сургалтанд: “Монгол ногоо” төсөл “ Фермер эмэгтэйчүүдийн холбоо” ТББ хамтран “Монгол ногоо” төслийн гуравдугаар бүрэлдэхүүн хэсэг болох “Хотын болон хот орчмын эмзэг бүлгийн өрхийн хүнсний ногооны үйлдвэрлэл, хэрэглээг өрхийн хүнсний ногооны тариалалтаар нэмэгдүүлэх” дэд төслийн хүрээнд төсөлд хамрагдсан иргэд болон ХААИСургуулийн багш нар, мэргэжилтэн болон агрономичид нийт 18 хүн хамрагдлаа. БНХАУ-ын Хөх хотын жимс жимсгэнэ, хүнсний ногоо салбарын арга туршлагыг хөгжиж буй орнуудад нэвтрүүлэхэд ихээхэн үр дүнтэй өгсөн сургалт болсон. Тус улсын хүлэмжийн аж ахуй сүүлийн үеийн техник технологийн дэвшилтэд аргыг газар дээр нь үзэж, туршлага судаллаа. Тус сургалтаар сурсан мэдлэгээ өөрийн орны байгаль цаг уурын онцлогт тохируулан нэвтрүүлж ажиллах, хүнсний ногооны тариалалтын хугацаанд химийн болон органик бордооны зөв зохистой хэрэглээг газар тариалан эрхлэгчдэд дамжуулах, газар тариалан эрхлэгчдийн бага оврын тоног төхөөрөмж болон ногооны үр  худалдан авах боломжийг судлах, мэргэжилтэн урьж ажиллуулах замаар үнэтэй зөвлөгөөавах, нэвтрүүлэх зэрэг зорилтыг хэрэгжүүлэх боломжийг нээсэн.

IMG_4164

Must Read

“ҮРЖЛИЙН ШИЛМЭЛ СҮРЭГ ХОРШОО”

“Үржлийн шилмэл сүрэг” хоршоо ХУД-ийн 14-р хороонд зохиомол хээлтүүлгийн байнгын пункт ажиллуулж эхлээд байгаа...

НӨӨЦИЙН МАХ ХУДАЛДААНД ГАРЧ ЭХЭЛЛЭЭ

Нийслэлийн хүн амын 2020 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулан нийт 12.0 мянган тонн махыг бэлтгэсэн. Бэлтгэсэн...

“УЛСЫН АВАРГА МАЛЧИН, СААЛЬЧИН, ФЕРМЕР, ТАРИАЛАНЧИЙГ ТОДРУУЛЛАА

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 61 тоот тогтоолоор “Улсын аварга малчин өрх,...

“ЭРГҮҮЛ” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ ЭХЭЛЛЭЭ

Өнөөдөр шинэ коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх “ЭРГҮҮЛ” нэгдсэн арга хэмжээ эхэллээ. Эргүүлээр ажиллах албан хаагчид нь...