Нүүр хуудас ШИНЭ МЭДЭЭ ӨРХИЙН ХҮЛЭМЖИЙН АЖ АХУЙТАЙ ТАНИЛЦАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ӨРХИЙН ХҮЛЭМЖИЙН АЖ АХУЙТАЙ ТАНИЛЦАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

18835324_1641426535868736_439574592_nНийслэлийн Засаг даргын тамгын газар, Азийн сан, КОЙКА Олон улсын байгууллагын санхүүжилтээр хэрэгжиж буй “Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих төсөл”-тэй хамтран “Өрхийн хүлэмжийн үйлдвэрлэлтэй танилцах сургалт”-ыг 2017 оны 05 сарын 30-ны өдөр зохион байгууллаа.

18871511_1641427549201968_1616662785_n

Тус сургалтанд нийт 34 хувиараа бизнес эрхлэгч эмэгтэйчүүд хамрагдсан бөгөөд сургалтаар Сонгинохайрхан дүүргийн 7, 9, 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт өрхийн хэмжээнд хүнсний ногоо тариалж буй иргэдийн хүлэмж, хүнсний ногоо, мод үржүүлгийн аж ахуйтай танилцуулж, туршлага судаллаа.   Сургалтаар 2015 оны Нийслэлийн тэргүүний тариаланч Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны иргэн Бат-Эрдэнэ, 25 дугаар хороо 2016 оны Нийслэлийн тэргүүний тариаланч Сүнжидмаа, 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт өрхийн аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Фермер эмэгтэйчүүдийн холбооны үйлдвэрлэлтэй тус тус танилцуулж туршлага судлууллаа.

Сургалтаар үрслэг бойжуулах, хүлэмжийн ногоонд хийх арчилгаа, навчит ногоо тариалах, үрээр болон модлог мөчрөөр төрөл бүрийн мод тариалах, арчлах зааварчилгаа өглөө.

Тус сургалтын эхнийх нь 4 дүгээр сард хүлэмж, жимс, жимсгэний тариалалт хийж буй аж ахуйн нэгжүүдийн үйлдвэрлэлтэй танилцуулбөгөөд энэ удаагийн сургалтаар нийслэлд үлгэр жишээ тариалалт хийж буй иргэдийн талбайгаар явж арга туршлагаас нь суралцснаараа онцлог боллоо.

 Сургалтанд төрөл бүрийн үйлдвэрлэл эмэгтэйчүүд хамрагдаж өөр өөрийн бизнесийн үйл ажиллагаагаа сурталчилж, арга туршлага, бизнесийн санаагаа хуваалцсан, сонирхолтой үр дүнтэй сургалт болсон. Сургалтанд хамрагдсан иргэдэд “Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих төсөл”-өөс гарын авлага, багаж, үр олголоо

Must Read

“ҮРЖЛИЙН ШИЛМЭЛ СҮРЭГ ХОРШОО”

“Үржлийн шилмэл сүрэг” хоршоо ХУД-ийн 14-р хороонд зохиомол хээлтүүлгийн байнгын пункт ажиллуулж эхлээд байгаа...

НӨӨЦИЙН МАХ ХУДАЛДААНД ГАРЧ ЭХЭЛЛЭЭ

Нийслэлийн хүн амын 2020 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулан нийт 12.0 мянган тонн махыг бэлтгэсэн. Бэлтгэсэн...

“УЛСЫН АВАРГА МАЛЧИН, СААЛЬЧИН, ФЕРМЕР, ТАРИАЛАНЧИЙГ ТОДРУУЛЛАА

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 61 тоот тогтоолоор “Улсын аварга малчин өрх,...

“ЭРГҮҮЛ” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ ЭХЭЛЛЭЭ

Өнөөдөр шинэ коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх “ЭРГҮҮЛ” нэгдсэн арга хэмжээ эхэллээ. Эргүүлээр ажиллах албан хаагчид нь...