Нүүр хуудас ШИНЭ МЭДЭЭ ХҮҮХДИЙН БАЯРААР 10000 ХҮҮХДЭД СҮҮ БЭЛЭГЛЭЛЭЭ.

ХҮҮХДИЙН БАЯРААР 10000 ХҮҮХДЭД СҮҮ БЭЛЭГЛЭЛЭЭ.

2e80e6f2-c311-4f1f-8f56-36969ce47faeДэлхий дахинаа сүүний өдрийг 17 дах удаагаа энэ оны 6 дугаар сарын 1-ний өдөр тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Монголын сүүний нэгдсэн холбоо санаачлан Нийслэлийн хүнс хөдөө аж ахуйн газартай хамтарч уг өдрийг хоёрдахь удаагаа тэмдэглэлээ. Энэ өдрүүд – “СҮҮТЭЙ ӨДРҮҮД”-г тэмдэглэх ажлыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, НҮБ-н хүнс хөдөө аж ахуйн байгууллага, Глобал коммунитиес олон улсын байгууллага, Монголын сүүний салбарыг хөгжүүлэх үндэсний зөвлөл, Монголын охид эмэгтэйчүүдийн скаутын холбоо хамтран зохион байгууллаа.

“ИРЭЭДҮЙГЭЭ СҮҮГЭЭР МЯЛААЯ” гэсэн уриан дор хүүхэд – сүү – эрүүл мэнд гэсэн агуулгатайгаар Сүхбаатарын талайд хүүхдийн баярт зориулж сүүний фермерүүдийн хандивласан сүүгээр савласан бүтээгдэхүүнийг 10000 хүүхдэд бэлэглэлээ.

Must Read