Нүүр хуудас ШИНЭ МЭДЭЭ ХҮҮХДИЙН БАЯРААР 10000 ХҮҮХДЭД СҮҮ БЭЛЭГЛЭНЭ  

ХҮҮХДИЙН БАЯРААР 10000 ХҮҮХДЭД СҮҮ БЭЛЭГЛЭНЭ  

18765440_1451852731555927_707028510_o_20170529014742Дэлхий дахинаа сүүний өдрийг 17 дахь удаагаа энэ оны зургаадугаар сарын 1-нд буюу олон улсын эх үрсийн баярын өдөр тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Харин манай улсад Монголын сүүний нэгдсэн холбоо санаачлан нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газартай хамтарч уг өдрийг 2 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлэх талаарх мэдээллийг өнөөдөр холбогдох байгууллагаас мэдээллээ. “Сүүтэй өдрүүд”-ийг тэмдэглэх ажлыг Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Глобал коммунитиес олон улсын байгууллага, Монголын сүүний салбарыг хөгжүүлэх үндэсний зөвлөл, Монголын охид эмэгтэйчүүдийн скаутын холбоо хамтран зохион байгуулж байна. Дэлхийн сүүний өдрийг манай улс “Ирээдүйгээ сүүгээр мялаая” уриан дор хүүхэд-сүү- эрүүл мэнд гэсэн агуулгатайгаар тэмдэглэдэг. Монголын сүүний өдөр арга хэмжээг ирэх сарын 1-10-ны хооронд зохион байгуулах аж. Жанжин Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулах хүүхдийн баярын үйл ажиллагаатай хамтатган сүүний өдрүүдийг тэмдэглэх арга хэмжээг нээх бөгөөд “Маамуу” сүүг 10000 хүүхдэд бэлэглэх аж.

Түүнчлэн ирэх сарын 9, 10-нд сүүний фермийн үйл ажиллагааг танилцуулах, сүүний эрүүл мэндийн ач холбогдлыг сурталчлах зэрэг өргөн хүрээтэй ажлыг ХХААХҮ-ийн яамны нээлттэй өдрийн хүрээнд зохион байгуулна. Сүүний өдрүүдийг тэмдэглэн өнгөрүүлэхийн ач холбогдол нь үнээний цэвэр сүүгээр үйлдвэрлэсэн сүү, сүүн шинэ сэргэг бүтээгдэхүүнийг хүүхэд, багачуудад өдөр тутам хэрэглэдэг амьдралын зөв дадлыг хэвшүүлэх, улмаар хүүхдүүд эрүүл чийрэг өсөн бойжиход зайлшгүй шаардлагатай зөв хооллолтын асуудлыг дэвшүүлж байгаад оршиж буй юм

Must Read

“СҮҮНИЙ ҮЙЛДВЭРҮҮДЭД МӨРДӨХ ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН МЕНЕЖМЕНТИЙН СИСТЕМ БА OЛОН УЛСЫН СТАНДАРТУУД” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН 3 ӨДРИЙН ТАНХИМЫН БОЛОН ДАДЛАГА СУРГАЛТ БОЛЖ БАЙНА.

Европын Холбооны санхүүжилтээр НҮБ-ын Аж үйлдвэр хөгжлийн байгууллага нь ХХААХҮЯ, НҮБ-ын ХХААБ-тай хамтран хэрэгжүүлж буй “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих (SECiMC2)”...

УРИАЛГА

Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас дараах уриалгыг дэвшүүлж байна. Өдрийг...

НООСНЫ УРАМШУУЛАЛ МАЛЧДЫН НЭРИЙН ДАНСАНД ОРЖ ЭХЭЛЛЭЭ

Үндэсний үйлдвэрт хонь, тэмээний ноос бэлтгэн тушаасан малчин,мал бүхий этгээдэд мөнгөн урамшуулал олгож эхэллээ. Хонь, тэмээний ноос бэлтгэж, үндэсний үйлдвэрт тушаасан малчин, мал бүхий этгээдэд...

НИЙСЛЭЛИЙН ИРГЭДЭД ЗОРИУЛСАН МАХНЫ ӨРГӨТГӨСӨН ХУДАЛДАА АНХ УДАА БОЛНО

Нийслэлийн хүн амын махны хангамжийг нэмэгдүүлэх, үнийн тогтвортой байдлыг хангах зорилгоор Нийслэлийн Онцгой комиссын 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн өргөтгөсөн хуралдаан, Нийслэлийн Засаг...