Нүүр хуудас ШИНЭ МЭДЭЭ “УЛААНБААТАР ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ-2017” БИЗНЕС УУЛЗАЛТ ЭНЭ САРЫН 20-НД БОЛНО

“УЛААНБААТАР ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ-2017” БИЗНЕС УУЛЗАЛТ ЭНЭ САРЫН 20-НД БОЛНО

16731612_1317854748289060_1139672977_o_20170213032818Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын худалдааны танхимтай хамтран “Улаанбаатар хөрөнгө оруулалт-2017” бизнес чуулга уулзалтыг энэ сарын 20-нд зохион байгуулах гэж байна.

Тус чуулга уулзалтын зорилго нь нийслэлийн эдийн засгийн хөгжлийг дэмжих, бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, иргэд, аж ахуйн нэгжид хөрөнгө оруулалт бизнесийн таатай орчин нөхцөлийг бүрдүүлэхэд оршино. Уулзалтад УИХ болон Засгийн газрын гишүүд, Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд нар, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид, Нутгийн захиргааны байгууллагын удирдлагууд, Улаанбаатар хотын худалдааны танхимын гишүүд, олон улсын байгууллагын төлөөлөгч, үндэсний баялаг бүтээгчид, хөрөнгө  оруулагчид оролцоно. “Улаанбаатар хөрөнгө оруулалт-2017” бизнес чуулга уулзалтаар төр хувийн хэвшлийн түншлэл, эдийн засгийн стратеги, хөрөнгө оруулалтын төсөл хөтөлбөр, худалдан авалт, шилэн тендер, хот байгуулалт, дэд бүтэц зэрэг асуудлыг хэлэлцэх юм.  Гадаад, дотоодын  төсөв, хөрөнгө оруулалтаар хийгдэх  хаврын бүтээн байгуулалтын ажлаа  нийслэлээс ил тод  зарлаж,   аж ахуйн нэгж, бизнесийнхэнд тендерээр зарлах ажлуудаа  танилцуулна.

Хаврын  бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажил эхлэхээс өмнө  бизнесийнхэн чуулж буй уг арга хэмжээнд нийслэлийн  иргэд, аж ахуйн нэгжүүд оролцох бүрэн боломжтой

Must Read

Түншлэлийн хөтөлбөрийн сонгон шалгаруулалтын багт урьж байна

Уул уурхайн бус экспортыг хөгжүүлэх зорилгоор Дэлхийн банкны санхүүжилттэй Экспортыг дэмжих төсөл ХХААХҮЯ-ны дэргэд байгуулагдан ажиллаж байгаа...

Сүү бэлтгэн нийлүүлэгчдийн үйл ажиллагаатай танилцлаа

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, “Сүү” ХК-ийн төлөөлөл өнөөдөр...

УРИАЛГА

ЭРХЭМ ХҮНДЭТ, ХОТЫН ИРГЭД ЭЭ Дэлхий нийтийг хамарсан цар тахлын аюул эрсдлээс ард иргэдээ...

ХҮНС, ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ШААРДЛАГА ХАНГАСАН ТҮГЭЭЛТИЙН АВТОМАШИНУУД ДУГААРЫН ХЯЗГААРЛАЛТГҮЙ ЯВНА

Нийслэлийн Засаг даргын “Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний...

УЛСЫН ХЭМЖЭЭНД 5.1 САЯ ТӨЛ БОЙЖИЖ БАЙНА

2021 оны 4-р сарын 1-ний байдлаар оны эхний нийт 29.3 сая хээлтэгчийн 24 сая эх мал /81.8...