Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Удирдлагын академи хамтран зохион байгуулсан “Төрийн захиргааны удирдлага ба манлайлал” сэдэвт стратеги, манлайлан удирдах зэрэг чиглэлийн сургалтанд Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагийн дарга нар хамрагдлаа.
Удирдлагын академийн захирал С.Зүльфикар хэлэхдээ “Нийслэлийн Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд агентлагийн дарга та бүхний үүрэг оролцоо чухал. Тиймээс Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас бидэнд хүсэлт болгосны дагуу өнөөдөр хамтарсан сургалт зохион байгуулж байна. Удирдлагын академийн сургалтын төлөвлөгөөг Төрийн албаны зөвлөлөөр хэлэлцэж, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Монгол Улсын сайд баталдаг. Энэ хүрээнд энэ жил 1500 төрийн албан хаагчийг богино хугацааны сургалтанд хамруулж, мэдлэг чадварыг нь дээшлүүлэх зорилт тавьсан юм. Үүний нэг сургалт өнөөдөр та бүхний дунд болж байна. Сургалт үр дүнтэй болно гэдэгт итгэлтэй байна.” гэлээ
Зөвхөн агентлагийн дарга нараар тогтохгүй энэ жил төрийн албан хаагчдыг сургаж, ур чадварыг нь нэмэгдүүлэхэд анхаарч хамтран ажиллахаар боллоо.