Нүүр хуудас Онцлох мэдээ ОХУ-ЫН ЧИТА ХОТЫН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗЛАА

ОХУ-ЫН ЧИТА ХОТЫН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗЛАА

p1b3gpn0en19co1ndvtu81dft1m9e2Нийслэлийн Засаг даргын Байгаль орчин, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан ОХУ-ын Чита хотын Тамгын газрын дарга Олег Кузнецовтой уулзлаа. Хотуудын байгаль орчин, спорт, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааны талаар ярилцсан юм.

ОХУ-ын Чита хотын Тамгын газрын дарга Олег Кузнецов “Манай үндсэн хамтын ажиллагааны чиглэл нь аялал жуулчлалын салбар. Бид энэ салбарын хамтын ажиллагаагаа илүү өргөжүүлэхийг хүсч байна. Чита хотод байгалийн үзэсгэлэнт газар, хөшөө дурсгал бүхий газрууд олон бий. Эдийн засгийн хөгжлийн хувьд ч 2 хот хоорондын үзэсгэлэн яармагийг зохион байгуулах хэрэгтэй гэж бид үзэж байгаа. Манай хотын хувьд Улаанбаатар хоттой биеийн тамир, боловсролын салбарт мөн идэвхтэй хамтарч ажилладаг. Цаашид ч дэмжлэг үзүүлэн ажиллахад бэлэн.” гэлээ.

Нийслэлийн Засаг даргын Байгаль орчин, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан “Чита хот бол ОХУ-д өвлийн спортоор чухал байр суурь эзэлдэг. Зөвхөн өвөл гэлтгүй аялал жуулчлалын нэг чухал бүс. Цаашдаа аялал жуулчлалыг хамтдаа хөгжүүлж, илүү өргөжүүлэх шаардлагатай гэж бодож байна.” гэлээ. Мөн 2 хотын хамтын ажиллагааны үр дүнд Улаанбаатар болон Чита хотын иргэдэд эрүүл, аюулгүй орчин бүрдэнэ гэдэгт имтгэлтэй байгаагаа хэллээ.

Must Read

“ҮРЖЛИЙН ШИЛМЭЛ СҮРЭГ ХОРШОО”

“Үржлийн шилмэл сүрэг” хоршоо ХУД-ийн 14-р хороонд зохиомол хээлтүүлгийн байнгын пункт ажиллуулж эхлээд байгаа...

НӨӨЦИЙН МАХ ХУДАЛДААНД ГАРЧ ЭХЭЛЛЭЭ

Нийслэлийн хүн амын 2020 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулан нийт 12.0 мянган тонн махыг бэлтгэсэн. Бэлтгэсэн...

“УЛСЫН АВАРГА МАЛЧИН, СААЛЬЧИН, ФЕРМЕР, ТАРИАЛАНЧИЙГ ТОДРУУЛЛАА

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 61 тоот тогтоолоор “Улсын аварга малчин өрх,...

“ЭРГҮҮЛ” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ ЭХЭЛЛЭЭ

Өнөөдөр шинэ коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх “ЭРГҮҮЛ” нэгдсэн арга хэмжээ эхэллээ. Эргүүлээр ажиллах албан хаагчид нь...