Нүүр хуудас ШИНЭ МЭДЭЭ ХӨРСНИЙ ДУЛААН АШИГЛАН НАРИЙН НОГООГ ТАРИАЛАХ ТӨСӨЛ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖИЖ, УРГАЦЫН БАЯРАА ХИЙЛЭЭ

ХӨРСНИЙ ДУЛААН АШИГЛАН НАРИЙН НОГООГ ТАРИАЛАХ ТӨСӨЛ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖИЖ, УРГАЦЫН БАЯРАА ХИЙЛЭЭ

IMG_8722Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /Жайка/-ын Өвсний үндэс техникийн хамтын ажиллагааны хүрээнд Сорачи Эко орчин түгээх нийгэмлэг, ХХААХҮЯ, Эрчим хүчний яам, Улаанбаатар хотын захиргаа, ХААИС хамтран хэрэгжүүлж буй “Сэргээгдэх эрчим хүч буюу (хөрсний дулаан) бага эрчим хүчээр хүлэмжид хүнсний ногоо тариалах төсөл”-ийн ажил дуусч ургацын баяраа тэмдэглэлээ.

Ургацын баярын үйл ажиллагаанд Япон улсын Элчин сайдын яамны төлөөлөгч, Жайкагийн Монгол дахь төлөөлөгч, Сорачи эко орчин түгээн дэлгэрүүлэх нийгэмлэгийн тэргүүн Игараши болон ХХААХҮЯ, Эрчим хүчний яам, Нийслэлийн ХАА-н газрын төлөөлөгч нар оролцсон юм.
“Сэргээгдэх эрчим хүч буюу (хөрсний дулаан) бага эрчим хүчээр хүлэмжид хүнсний ногоо тариалах төсөл”-ийг 2014 оноос гурван жилийн хугацаанд туршилтын журмаар хэрэгжүүлсэн бөгөөд өргөст хэмх, улаан лооль, цэцэгт байцаа, бууцай зэрэг 5-6 төрлийн нарийн ногоог тариалж байна.

Энэхүү төсөл нь энэ оны 12 дугаар сарын 30-нд дуусах боловч 2017 оны нэг сараас эхлээд “Сэргээгдэх эрчим хүчний газар”, “Монголын энергийн хүч холбоо” ТББ хамтран цаашид үргэлжлүүлэх юм.

А.Буянбаатар / ХААИС-ийн багш, доктор, профессор/

IMG_8683

Хөрсний дулааныг 5-6 метрээс 6-9 градусын дулааныг авч ашиглаж байна. Зун бол эсрэгээрээ хөргөөх систем болдог. Өөрөөр хэлбэл +25 градусын дулаантай байхад темпратурыг хөргөж хэвийн болгодог. Аль ч төрлийн хүнсний ногоог тариалж болно. Зуны улиралд ихэвчлэн өргөст хэмх, улаан лооль тариалж байна. 12 дугаар сараас хоёрдугаар сарын хооронд буюу эд хүйтний үед хүлэмжээ амраадаг.

Игараши / Эко орчин түгээх нийгэмлэгийн тэргүүн /

IMG_8694

-“Сэргээгдэх эрчим хүч буюу (хөрсний дулаан) бага эрчим хүчээр хүлэмжид хүнсний ногоо тариалах төсөл” гурав дахь жилдээ хэрэгжиж амжилттай дуусч байна. Эрчим хүчний яам, ХХААХҮЯ, Нийслэлийн үйлдвэр хөдөө аж ахуйн газар, ХААИС хамтарч гурван жил хамтарч ажилласны үр дүнд өнөөдөр ургацаа хураан авч байна. Энэхүү төсөл үүгээр хэрэгжээд дуусч байгаа ч хоёр орны хөдөө аж ахуйн салбарт хийгдэх олон ажлууд цаашид үргэлжлэнэ гэдэгт итгэлтэй байна.

Must Read

Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аянд бид нэгдэв

НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас жил бүр зохион байгуулдаг “Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-д ХХҮЕГ нэгдлээ.Уг аяны...

НИЙСЛЭЛИЙН 30 БАЙРШИЛД 478.74 ТН НӨӨЦИЙН МАХ ХУДАЛДААЛЖЭЭ

Улаанбаатар хотын Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй, Багануур дүүргийн нийт 30 байршилд Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн албан хаагчид нөөцийн мах...

НӨӨЦИЙН МАХ БОРЛУУЛАХ ЦЭГҮҮД

Өнөөдрийн байдлаар 13 аж ахуй нэгжийн 4073 тонн мах шаардлага хангасан хүнсний агуулах, зооринд хадгалагдаж байна. Энэхүү 4073 тонн...

№5 СҮҮНИЙ ҮХРИЙН АЖ АХУЙН ЗОХИСТОЙ ДАДАЛ СЭДЭВТ 5 ЦУВРАЛ ВИДЕО ХИЧЭЭЛ ӨРГӨН БАРЬЖ БАЙНА.

https://youtu.be/_zeHOc8OH_c Улсын онцгой комиссын 2020 оны 01 дүгээр тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/191 Захирамжийн хүрээнд бүх төрлийн...

№4 СҮҮНИЙ ҮХРИЙН АЖ АХУЙН ЗОХИСТОЙ ДАДАЛ СЭДЭВТ 5 ЦУВРАЛ ВИДЕО ХИЧЭЭЛ ӨРГӨН БАРЬЖ БАЙНА.

https://youtu.be/mNZq1pB11IM Улсын онцгой комиссын 2020 оны 01 дүгээр тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/191 Захирамжийн хүрээнд бүх төрлийн...