Нүүр хуудас ШИНЭ МЭДЭЭ СПИРТИЙН ЗАХИАЛГАА ИРҮҮЛНЭ ҮҮ

СПИРТИЙН ЗАХИАЛГАА ИРҮҮЛНЭ ҮҮ

Хүнсний зориулалтаар ашиглах спиртийн хуваарилалт, олголт, зарцуулалтад тавих хяналтыг Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх заалт, Хүнс, хөдөө аж ахуйн сайд, Хууль зүй дотоод хэргийн сайд, Санхүү, эдийн засгийн сайд, Эрүүл мэндийн сайдын “Журам батлах тухай” 2004 оны 74/154/170/175 дугаар тушаалаар батлагдсан “Хүнсний болон техникийн зориулалтаар ашиглах спиртийн хуваарилалт, олголт, зарцуулалт, түүнд хяналт тавих журам”-ын дагуу хийдэг.

Иймд танай аж ахуйн нэгж, байгууллагын 2017 оны спиртийн захиалгыг уг журмын 1 дүгээр хавсралт маягтын дагуу энэ оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дотор багтаан ирүүлнэ үү.

Уг захиалгад дараах бичиг баримтыг хавсаргана. Үүнд:

1. Спиртийн татан авалт, зарцуулалт, онцгой албан татвар төлөлтийн тайлан;

2. Тухайн аж ахуйн нэгжийн харьяалагдах татварын албаны тодорхойлолт.

Энд дарж журмыг үзнэ үү.

Must Read

“ҮРЖЛИЙН ШИЛМЭЛ СҮРЭГ ХОРШОО”

“Үржлийн шилмэл сүрэг” хоршоо ХУД-ийн 14-р хороонд зохиомол хээлтүүлгийн байнгын пункт ажиллуулж эхлээд байгаа...

НӨӨЦИЙН МАХ ХУДАЛДААНД ГАРЧ ЭХЭЛЛЭЭ

Нийслэлийн хүн амын 2020 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулан нийт 12.0 мянган тонн махыг бэлтгэсэн. Бэлтгэсэн...

“УЛСЫН АВАРГА МАЛЧИН, СААЛЬЧИН, ФЕРМЕР, ТАРИАЛАНЧИЙГ ТОДРУУЛЛАА

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 61 тоот тогтоолоор “Улсын аварга малчин өрх,...

“ЭРГҮҮЛ” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ ЭХЭЛЛЭЭ

Өнөөдөр шинэ коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх “ЭРГҮҮЛ” нэгдсэн арга хэмжээ эхэллээ. Эргүүлээр ажиллах албан хаагчид нь...