Нүүр хуудас ШИНЭ МЭДЭЭ “ШИЛМЭЛ МАЛ- 2016”

“ШИЛМЭЛ МАЛ- 2016”

14459092_1089737161110210_1962861405_n
Монгол улсад малын гоц халдварт өвчин гарсантай холбогдуулан нийслэлд “Шилмэл мал-2016” үзэсгэлэнг Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны Жаргалант тосгонд зохион байгууллаа.

Гойд ашиг шимт үржлийн үхэр шалгаруулах арга хэмжээнд 21 дүгээр хорооны 16 малчны 30 гаруй үхэр, 2 гахай оролцлов.

Гойд ашиг шимт үржлийн мал шалгаруулах үзэсгэлэнг орон нутагтаа ашиг шимийн гоц ялгарах үзүүлэлтээрээ сүүний чиглэлийн болон хосолмол ашиг шимт хээлтэгч, хээлтүүлэгчийн ангилалаар оролцсон үхэрт гарваль, галбир бие цогцос, амьдийн жин, ашиг шимийн үндсэн үзүүлэлтүүдээр хэмжилт хийж үүлдэр, омгийн малын стандарт, ангилалтын зааварт заасан үзүүлэлтүүдтэй харьцуулан оноогоор үнэлэн “ТЭРГҮҮН”, “ДЭД” байр эзлүүлж идэвхи санаачлагатай оролцсон тодорхой чиглэлийн мал үржүүлж буй иргэн, аж ахуй нэгжийг дүүргийг ЗДТГ-ийн “Өргөмжлөл” мөнгөн шагналаар тус тус шагнаж урамшууллаа.

СҮҮНИЙ ЧИГЛЭЛИЙН ҮХРИЙН ХЭЭЛТЭГЧИЙН АНГИЛАЛД

Тэргүүн байр: Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны фермер Б. Төмөрбаатарын хартарлан үнээ тэргүүн байр, тус хорооны Улсын тэргүүний фермер Х. Жингүүний хартарлан үнээ дэд байр, Б. Ганхуягийн хартарлан үнээ 3 дугаар байр

ХОСОЛМОЛ АШИГ ШИМТ ХЭЭЛТЭГЧИЙН АНГИЛАЛД

 Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны ферм “Тайшир өргөө” ХХК-ний  н. Амгаланбаатарийн Норвегийн улаан үнээ тэргүүн байр, тус хорооны “Сүүн далай” фермийн Д. Хүрэлтулгын  Алатау үүлдрийн үнээ дэд байр, Н. Баттэнгэсийн  симменталь үүлдрийн үнээ 3 дугаар байр

14469280_1089737004443559_2008564064_n


14458909_1089736891110237_1963559599_n

СҮҮНИЙ ЧИГЛЭЛИЙН ХЭЭЛТҮҮЛЭГЧИЙН АНГИЛАЛД

Тэргүүн байр:  Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны улсын тэргүүний фермер Д. Жингүүний хартарлан бух тэргүүн байр,  малчин Л. Шагдарсүрэнгийн хартарлан бух дэд байр, Э. Батмөнхийн хартарлан бух 3-р байр

14469248_1089737211110205_41336287_n

ХОСОЛМОЛ АШИГ  ШИМТ ХЭЭЛТҮҮЛЭГИЙН АНГИЛАЛД

Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны малчин С.Чүлтэмийн Алатау үүлдрийн бух тэргүүн байр, Б. Батзоригын симментал бух дэд байр, С. Алтанцоожийн Алатау үүлдрийн бух 3 дугаар байр 32 дугаар хорооны иргэн Х. Баттулгын Дрко үүлдрийн махны чиглэлийн гахай оролцож нийслэлийн засаг даргын Батламж, дүүргийн Засаг даргын өргөмжлөл мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа.

14458853_1089737231110203_1935932181_n

Must Read

“СҮҮНИЙ ҮЙЛДВЭРҮҮДЭД МӨРДӨХ ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН МЕНЕЖМЕНТИЙН СИСТЕМ БА OЛОН УЛСЫН СТАНДАРТУУД” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН 3 ӨДРИЙН ТАНХИМЫН БОЛОН ДАДЛАГА СУРГАЛТ БОЛЖ БАЙНА.

Европын Холбооны санхүүжилтээр НҮБ-ын Аж үйлдвэр хөгжлийн байгууллага нь ХХААХҮЯ, НҮБ-ын ХХААБ-тай хамтран хэрэгжүүлж буй “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих (SECiMC2)”...

УРИАЛГА

Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас дараах уриалгыг дэвшүүлж байна. Өдрийг...

НООСНЫ УРАМШУУЛАЛ МАЛЧДЫН НЭРИЙН ДАНСАНД ОРЖ ЭХЭЛЛЭЭ

Үндэсний үйлдвэрт хонь, тэмээний ноос бэлтгэн тушаасан малчин,мал бүхий этгээдэд мөнгөн урамшуулал олгож эхэллээ. Хонь, тэмээний ноос бэлтгэж, үндэсний үйлдвэрт тушаасан малчин, мал бүхий этгээдэд...

НИЙСЛЭЛИЙН ИРГЭДЭД ЗОРИУЛСАН МАХНЫ ӨРГӨТГӨСӨН ХУДАЛДАА АНХ УДАА БОЛНО

Нийслэлийн хүн амын махны хангамжийг нэмэгдүүлэх, үнийн тогтвортой байдлыг хангах зорилгоор Нийслэлийн Онцгой комиссын 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн өргөтгөсөн хуралдаан, Нийслэлийн Засаг...