Нүүр хуудас ШИНЭ МЭДЭЭ ЭРХЭМ ХҮНДЭТ ТАРИАЛАНЧИД, НОГООЧИД ОО

ЭРХЭМ ХҮНДЭТ ТАРИАЛАНЧИД, НОГООЧИД ОО

УРГАМАЛ ГАЗАР ТАРИАЛАН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХҮРЭЭЛЭНГИЙН ХҮНСНИЙ НОГОО СУДЛАЛЫН СЕКТОРЫН ЭРДЭМТДИЙН ОЛОН ЖИЛИЙН ТУРШИЛТ СУДАЛГААНЫ ҮР ДҮНД БОЛОВСРУУЛЖ БИЙ БОЛСОН МАНАЙ ОРНЫ БАЙГАЛЬ ЦАГ УУРЫН НӨХЦӨЛД ДАСАН ЗОХИЦСОН ӨВЧИН ХОРТОНД ТЭСВЭРТЭЙ, АРВИН УРГАЦ ӨГӨХ ТАРИМАЛЫН ШИНЭ СОРТУУДЫГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА.

Бэсрэг жимст улаан лоолийн “Вишневидный” сорт

Зохиогч: Б.Одончимэг, Ж.Байгалмаа, Ц.Наранцэцэг

Бүтээгдэхүүний тодорхойлолт: Зүйл: Lecopersicon esculentum Mill.L

Олон салаа мөчир бүхий 2.2-3.2 м өндөртэй бут үүсгэдэг. Навчны гадаргуу нь бага зэрэг аржгар, хар ногоон өнгөтэй, бага цэцгийн бүтэц сийрэг, анхны баг цэцгийн байрлал 6-7 навчны дээд талд үүсдэг, дэлбийн өнгө нь шар Үр жимсний хэлбэр бөөрөнхий хэлбэртэй буюу 0,9-1,0см индекстэй, жигд гөлгөр гадаргуутай, махлаг эд зузаантай.

Бүтээгдэхүүний зориулалт, хэрэглээ:

rrrУргацын чадавхи өндөртэй. Эрт цэцэглэж үр жимсээ өгдөг. Цухуйлтын жигдэрэлтээс үр жимс боловсролт 80-88 хоногт эхэлдэг. Нэг залаандаа 40-65 ширхэг үр жимс үүсгэдэг. Нийлэг хальсан хүлэмжинд тариалахад 9.6 кг/м2 ургац өгдөг. Үр жимс боловсорч эхэлсэнээс хойш түүвэрлэн хураалт 10-12 удаа хийгддэг. Хальс нь зузаан хадаглах, тээвэрлэхэд тохиромжтой. Үр жимсэндээ “С”витаминыг их хэмжээгээр агуулдаг. Үр жимс нь маш амлаг сорт юм.

Баталгаажуулалт: Улсын сорт сорилтын зөвлөлийн 2015 оны 12-р сарын 17-ны өдрийн хурлын 01тоот протоколоор Нутагшсан сортоор батлаглсан.

Үрийн үнэ: 100 ширхэгийн 1500 төгрөг

Үрсэлгээ: 1 ширхэгийн үнэ 600 төгрөг

Ил талбайн лоолийн “Евгения” сорт

Зохиогч: Б.Одончимэг, Ж.Байгалмаа, Ц.Наранцэцэг

Бүтээгдэхүүний тодорхойлолт: Зүйл: Lecopersicon esculentum Mill

Детерминант хэлбэрийн өсөлттэй, иш нь бахим, 85-95 см-ийн өндөртэй цомхон бут үүсгэдэг. Навчлалт нь дунд зэргийн үрчгэр гадаргуутай хос бус өдлөг хэлбэртэй, тод ногоон өнгийн навчтай, үр жимсний ба махлаг эдийн өнгөнь улаан.

Бүтээгдэхүүний зориулалт, хэрэглээ:

rtttЭрт цэцэглэж үр жимсээ өгдөг. Цухуйлтын жигдрэлтээс даах чадвар сайтай, орчины тохиромжгүй нөхцөлд тэсвэртэй. Эрт ургацын индекс өндөртэй, ил талбайд ургуулахад нийт ургацын 50%-ийн ишин дээрээ гүйцэт боловсорсон үр жимсний ургац өгдөг. Үр жимсний хагаралт багатай. Фитофтор өвчинд тэсвэртэй сорт юм. Хүнсэнд шинэхэн байдлаар хөщэрэглэхээс гаднабүх төрлийн зууш бэлтгэх, улаан буюу ногоон жимсийг дахин боловсруулах, нөөшлөхөд тохиромжтой.

Баталгаажуулалт: Улсын Сорт Сорилтын Зөвлөлийн 2014 оны 12-р сарын 19-ны өдрийн хурлын 01 тоот протоколоор Ирээдүйтэй сортоор батлагдсан.

Үрийн үнэ: 100 ширхэг 1500 төгрөг,

Үрсэлгээ үнэ: 1 ширхэг 150 төгрөг.                                         

Холбоо барих утас: 88071512

өмнөх нийтлэлҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА
Дараагийн нийтлэлТЕНДЕРИЙН УРИЛГА

Must Read

“СҮҮНИЙ ҮЙЛДВЭРҮҮДЭД МӨРДӨХ ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН МЕНЕЖМЕНТИЙН СИСТЕМ БА OЛОН УЛСЫН СТАНДАРТУУД” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН 3 ӨДРИЙН ТАНХИМЫН БОЛОН ДАДЛАГА СУРГАЛТ БОЛЖ БАЙНА.

Европын Холбооны санхүүжилтээр НҮБ-ын Аж үйлдвэр хөгжлийн байгууллага нь ХХААХҮЯ, НҮБ-ын ХХААБ-тай хамтран хэрэгжүүлж буй “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих (SECiMC2)”...

УРИАЛГА

Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас дараах уриалгыг дэвшүүлж байна. Өдрийг...

НООСНЫ УРАМШУУЛАЛ МАЛЧДЫН НЭРИЙН ДАНСАНД ОРЖ ЭХЭЛЛЭЭ

Үндэсний үйлдвэрт хонь, тэмээний ноос бэлтгэн тушаасан малчин,мал бүхий этгээдэд мөнгөн урамшуулал олгож эхэллээ. Хонь, тэмээний ноос бэлтгэж, үндэсний үйлдвэрт тушаасан малчин, мал бүхий этгээдэд...

НИЙСЛЭЛИЙН ИРГЭДЭД ЗОРИУЛСАН МАХНЫ ӨРГӨТГӨСӨН ХУДАЛДАА АНХ УДАА БОЛНО

Нийслэлийн хүн амын махны хангамжийг нэмэгдүүлэх, үнийн тогтвортой байдлыг хангах зорилгоор Нийслэлийн Онцгой комиссын 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн өргөтгөсөн хуралдаан, Нийслэлийн Засаг...